
ХУД-ийн 5-р хорооны иргэн, 37 настай эрэгтэй Б-гийн 5 ханатай гэр 17 цагийн орчимд шатсан хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн Налайх дүүргийн 1-р хорооны иргэн, 29 настай эрэгтэй Г-ын 5 ханатай гэр 18.00 цагийн орчимд шатсан хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Түүнчлэн, ХУД-ийн 12-р хорооны Биокомбинатийн иргэн, 40 настай, эрэгтэй Б нь 43 настай эмэгтэй Н, 30 настай эмэгтэй Ч, 14 настай эмэгтэй С нар 4 ханатай гэртээ шатаж нас барсан хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/