
Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн, 44 настай эрэгтэй Б-г агсан тавилаа гэх шалтгаанаар түүний төрсөн хүү 18 настай эрэгтэй Б нь зүрхэн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хохироосон байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн СХД-ийн 13-р хорооны иргэн, 32 настай эрэгтэй Б-ын эзэмшлийн өвлийн сууцнаас /47”/ инчийн “Samsung” зурагт, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, “Asus” зөөврийн компьютер алдагдсан хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)