
Засгийн газраас энэ жилийн “Дүнжингарав 2014” төвийн бүсийн уралдааныг хориглосон хэдий ч тус уралдааны дунд сунгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Өнгөрсөн бямба гарагт Цагаан хөтөл, Зүүн дэлгэр, Өгөөмөр, 61 гэсэн дөрвөн газар сунгаанууд болсон юм. Гол сунгаа нь Цагаан хөтөлд болжээ. Ямартаа ч цагаан хөтлийн сунгааны азарганд Монгол хээр тун хурдан байгаа гэдгээ харуулсан байна. Түүний ар дээр манлай уяач А.Ухна агсаны хүү Адъяахүүгийн хавчиг хар азарга хурдалжээ.