
Жил бүр уламжлал болгон тариаланчдад урамшуулал олгодог билээ. Тэгвэл энэ жил нийт 800 орчим тариаланчдад урамшуулал олгохоор болжээ. Мөн урамшуулалын мөнгөн дүн ч өссөн аж. Өмнө нь энэ урамшуулал 50 мянган төгрөг байсан бол үүнийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Урамшууллын нийт санхүүжилт 25 тэрбум төгрөг бөгөөд одоогийн байдлаар урамшуулал авах нийт тариаланчдын 50 хувьд нь олгоод байгаа аж. Үлдсэн хэсгийг хоёрдугаар сард багтаан олгох гэнэ.
Сэтгэгдэл (1)