
Уул уурхайн “Coal Mongolia-2014” чуулга уулзалт энэ сарын 20, 21 -ний өдрүүдэд “SS Convention Center”-д болно. Жил ирэх тусам өргөжин цар хүрээгээ тэлж байгаа “Coal Mongolia” нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсаны дараа болж байгаагаараа энэ жил онцлогтой юм. Эдгээр хуулийн хэрэгжилт болоод нүүрсний салбарын цаашдын хэтийн төлөв, өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх, үнэ цэнийн талаар хэлэлцэх гэж байна.