
Английн шигшээ багийн довтлогч, Манчестер Юнайтед клубын довтлогч Уэйн Рүүни багтайгаа гэрээгээ сунгалаа. Рүүний гэрээний дагуу 2018 он хүртэл “Улаан Чөтгөрүүд”-ийн төлөө хүчин зүтгэхдээ долоо хоногийн 300,000 фаундийн цалин авах бөгөөд нийтдээ 70,2 сая фаундийг дөрвөн жилийн хугацаанд Манчестерээс авах гэнэ. Түүний энэхүү шинэ гэрэээ нь прьемер лигийн хүрээнд хийгдэж буй хамгийн өндөр өртөг бүхий гэрээ ажээ. Рүүни “Манчестер Юнайтед” клубын төлөө 423 тоглолт хийж, 208 гоол оруулаад байгаа шилдэг тоглогч юм.