
Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр Зүрх ууланд иргэн, 73 настай эмэгтэй Б-ийн 29 тооны ямаа бэлчиж яваад алдагдсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Малын хулгай орон нутгаас хүрээгээ тэлж нийслэлд орж ирж байгааг холбогдох албаныхан онцолж байна. Тиймээс мал нийслэлд авчирсан иргэд анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй юм.
Д.Ундрах /24tsag.mn/