
"Сочи 2014" өвлийн олимпийн уран гулгалтын бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо. Тус төрөлд АНУ-ын хос Мэрил Дэвис, Чарли Уайт нар бусдаасаа шилдэг байж нийлбэр дүнгээр 195.52 оноо аван алтан медалийн эзэд болсон байна. 2010 оны олимпийн аварга Канадын хос Тесса Вирчу, Скотт Мойр нар мөнгөн медалийг, Оросын хос Елена Ильиных, Никита Кацалапов нар хүрэл медалийг тус тус хүртчээ.
Сэтгэгдэл (1)