Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улстөрийн намууд өмчгүй болж тусгаар тогтнолын ордонд төвлөрөх үү?

2014-2-20
0
ЖИРГЭХ
Олон намын тогтолцоонд  шилжээд бид 23 жилийн нүүрийг үзжээ. Энэ хооронд 30-аад нам байгуулагдаж байсан ч өдгөө дээд шүүхэд 22 нам бүртгэлтэй байна.
    тусгаарОлон намын тогтолцоонд  шилжээд бид 23 жилийн нүүрийг үзжээ. Энэ хооронд 30-аад нам байгуулагдаж байсан ч өдгөө дээд шүүхэд 22 нам бүртгэлтэй байна. Улс үндэстний захиалга, нийгмийн шаардлагаар урган гарч ирсэн нам байхад урваж дүрвэгсдийн, урдаа барих ганц хүнтэй, ураг төрлийн, УИХ-ын сонгууль болоход л сэрдэг зэрэг янз бүрийн нам үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх эрх нь хүн бүрт нээлттэй байхад “унтаад байвал хороочихно шүү” гэж АН-ын нөлөө бүхий улстөрч мэдэгдэж бусдынхаа эгдүүцлийг хүргээд авсан. Ямартай ч улстөрийн нам хэмээх өвөрмөц байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг шинээр зохицуулах зүй ёсны шаардлага тулгарч байгаатай бүх намууд санал нэгдээд байна. Удтал зөрчилдөөнтэй байсан ойлголтын зөрүүгээ ч нэгтэн УИХ-д удахгүй хуулиа өргөн барих болсон нь цаг хугацааны ялалт гэлтэй.

    Хамгийн түрүүнд намын гишүүнчлэлийн асуудлыг тэд хөндсөн байна. Америк маягийн гишүүнчлэлгүй нам байгуулах нь зүйтэй гэдэг санааг АН болон шинэ тутам бий болсон намууд ихээр ярьдаг бол ахмадын фронтоор үнэнч гишүүнчлэлээ ган бат гагнасан МАН хуучин уламжлал, өнөөгийн давуу талаа хадгалах үүднээс энэ санааг дэмждэггүй байсан. Угаас олон намын тогтолцоонд шилжихэд хамгийн том бүтэцтэй, хамгийн олон гишүүнтэй байсан нь МАН. Нэг намын данхар бүтцээрээ шинэ тогтолцооруу дайрахад бусад намууд нь ч тэдний хөлд чирэгдэж сум жалга бүрт штаб байгуулж, зуу зуун мянгаар гишүүн элслүүлэх уралдаанд орсон. Оройноосоо ёроол хүртэл улстөржиж, эхнэр нөхөр хүртэл намаар талцдаг болсон нь бүтэц, түүнийг дагасан гишүүнчлэлийн тогтолцоог хамтад нь шинэчлээгүйн үр дүн. Тиймээс уг алдаагаа засч Монголчуудаа талцуулан хомрогоор нь намчлах аянаас тэд татгалзах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Харин гишүүнчлэлийн хувьд сул биш хатуу гишүүнчлэлтэй байх нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл намын гишүүн нь тухайн намдаа татвар төлдөг, эрх үүргийн харилцаатай, намынхаа бүтцийн орон тоонд байдаг, улстөрийн албан тушаал хашдаг хүмүүсийг хамруулж сайн дураар намд элсэх, элсүүлэх ажиллагааг хязгаарлах болжээ.

    Дараачийн гол асуудал нь намын санхүүжилт.  Улстөрийн намаар дамжин мөнгөтэй хүмүүс төрийн эрхэнд гарснаар бодлогын биш мөнгөний улс төр хөгжих үндэс тавигдсан. Улс төрийн өрсөлдөөнд оюун санааны бус мөнгөний хүчин зүйл давамгайлж, сонгуулийн зардал жилээс жилд өсөн тэлэх болсон нь улс төрийн намыг хүчгүйдүүлж, төлөвшлөөс нь хойш нь чангааж буй гол хүчин зүйл билээ. Тэгвэл нам нь аж ахуй нэгжээс хандив авахыг хориглож, УИХ-д авсан суудлаар дүйцүүлж татвар төлөгчдөөс санхүүжилт авах нь зөв гэдэг дээр санал нэгдсэн байна. Учир нь улс орны хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллага ард түмнийхээ санхүүжилтээр зөв замаараа хөгжихөөс хувийн компани, хөрөнгөтөн бүлэглэлийн санхүүжилтээр замнавал тэдний л гарт орох нь ойлгомжтой. Мөн гишүүдийн татварыг заавал авдаг, эргэж тайлагнадаг байх ёстойг ч тэд онцолжээ. Нам төсвийнхөө 70 хувийг сонгуулийн зардалд зарцуулж байгааг хэмнэх үүднээс сонгуулийн сурталчилгааны хугацааг богино болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонгуулийн сурталчилгааны зай, цагийг багасгах арга хэмжээг ч авахаар болжээ.

    Харин намууд өмч хөрөнгөтэй байх эсэх дээр тохиролцоонд хүрч чадахгүй байна. Учир нь улстөрийн гол хоёр нам хоёулаа өмчтэй түүнийгээ яахаа шийдэж чадаагүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт тайлбарласан. Нэг талаас нам өмч хөрөнгөтэй байгаа нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх ашиг олох, хараат бус байдалд нь нөлөөлөх сөрөг талтай гэж үзэх хандлага байна. Намуудыг өмчгүй болгоод МАН-ын тусгаар тогтнолын ордонг “улстөрийн намуудын ордон” болгож УИХ-д суудал авсан намууд суудлынхаа харьцуулсан хэмжээгээр дүйцэх квадрат талбай ашиглаж болох хувилбарыг ч ажлын хэсэг дээр ярьсан байна. Ардчилал өндөр хөгжсөн олон оронд намууд нэг дээвэр дор нэгддэг жишиг бий бөгөөд энэ нь намаар талцахгүй байх, улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө харилцан ойлголцож хамтран ажиллахад дөхөмтэй. Гэвч энэ хувилбар дэмжигдэх магадлал тун бага. Учир нь намуудын шийдвэр гаргах түвшинд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж үзэж байгаа тул хуулийн өөрчлөлтөд энэ санал тусгагдах эсэх нь тодорхойгүй байна. Нөгөө талаас үндсэн хуулийн гол агуулга нь өмчийн бүх хэлбэрийг хүлцэхэд байдаг тул нам нь эвлэлдэн нэгдсэн байгууллага болохын хувьд тодорхой хэмжээний өмч хөрөнгөтэй байх ёстой гэсэн санаа ч их яригдсан байна.

    Харин МАН, АН хоёрын зарчмын тохиролцоонд хүрсэн зарим асуудлаар парламентад суудалгүй зарим намууд эсрэг саналтай байна. Тухайлбал БНН-ын дарга Б.Жаргалсайхан татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжихийг дэмжих бодолгүй байгаа бол МНН-ын дарга О.Бум-Ялагч намын нэрийг патентжуулж өөр этгээд ашиглахгүй байх, бүх ард түмнээс 1%-ийн санал авсан намыг төрөөс ижил хэмжээгээр санхүүжүүлэх зэрэг саналтай байна. Мөн түүнчлэн бусад намууд ч өөр өөрсдийн хөгжлийн ашигтай тактикыг түлхүү дэвшүүлсэн хувилбараар асуудалд хандаж байна. Ийнхүү “унтаад байвал хороочихно шүү” гэж айлгасны дүнд ч юм уу, эсвэл намууд байгалийн жамаараа зүгшрэн хөгжих ертөнцийн хуулиа дагасных ч юм уу улстөрийн намууд өөрсдийнхөө эрх үүргийг тодорхойлох хуулийн өөрчлөлтөнд нухацтай хандаж эхэлжээ. Намуудын төлөвшил ум сайн амгалан болтугай гэж 24tsag.mn залбирлаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • МАН-Д ӨРӨӨ ӨГ! хэ хэ хэ (202.170.68.229)
    ТҮР ЭЗЭМШИГЧ БАЙСАН ЮМ ГЭЭД ЯАХАВ ХАРЖ ҮЗЭЭД МАН НАМД ХАМГИЙН ДЭЭД ТАЛЫН ХАМГИЙН АРЫН МУХРЫН ЖИЖИГХЭН ӨРӨӨГ ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ ХА ХА ХА . . . ТЭНДЭЭ АЛСЫГ ХАРЖ САНАА АЛДАЖ БОДЛОГОШРОН ЧИХЭЛДЭЭД УНГААД СУУЦГААНА БИЗ ХА ХА ХА
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • 100% дэмжиж байна (80.14.25.33)
    Энэ шийдвэр гарвал Монголын сэргэн мандалтын цаг ирнэ гэж бодож байна. Намын талцал эх орны минь дэвшилийн хамгийн гол саад болоод удаж байна. Намууд эх орноо бодож энэ хуулийг хурдан гаргаж хамтдаа гар нийлэн эх орноо хогжуулнэ гэдэгт итгэж байна.
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • orovdmoor ym (103.9.90.82)
    altanhuyag said manai ZG 1800km zam barisan gn hehe yg zasag avsanaas hoiush 280 km zam l barisan busdiin omnoh zagsiin gzr barij buteesen ehluulsen. altanhuyag tuuz l haichlaj bval jorlonch neesen ch hamaagui bolson hun sh de
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • haha (103.9.90.82)
    boliooch ee novshnuudaa icheesee oorsdiihon gzriig TDB d aldchaad odoo yaah be? songuulid yalsan bolhooroo l turii barij hunii omch ***** bolimoor ym
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • icheesee (103.9.90.82)
    AN iihn chiin gants chadah zuil hunii hsen buteesen ehluulseng bulaan avch oorsdoo neej tuuj haichlah! ene novshnuud ennees oor yu ch hj chadahgui de.
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.194.13)
    Улм төрийн намын тухай хуульд хамгийн гол нь улс орны өндөр өхгжлийг хангах нөхцлүүдийг бий болгох тийм заалтуудыг л оруулж өгөх хэрэгтэй байгаан Одоо болохоор намууд өөр өөрийн явцуу хаяаг бодсон зүйлд хэт анхаараад дараах зүйлүүдийг авч үзэх чадваргүй болчихоод байх шиг байна
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.194.58)
    Сонгуульд бие даан нэр дэвшигчдийн талаар хуульд аль зэрэг тусгагдаж байгаа вэ? Иргэн бие даан нэр дэвшвэл мөнгө хөрөнгөний дэмжлэг улсаас авах талаар хуульд заалт орох уу? Улс төрийн намууд төсвөөс тодорхой хэмжээний мөнгө санхүүжилт тогтмол авч байгаа Гэтэл улс төрд бие дааж орох замыг бас байлгах хэрэгтэй ш дээ Энэ нь иргэдийн төлөөллийг илүү сайн хангах бас нэг арга зам болно гэдэгт итгэлтэй байна
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN (112.72.13.225)
    NEG BAIRAND OPUULAH NI ZUB. MAN-D 1 DABRIIG NI UGHUD BNO SH DEE
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • kjnll (160.39.38.17)
    Ардчилсан намыхан өөрсөдөө ганц байшин барьж ч чадахгүй хэвтэж яаж улс хөгүүлэх юм бол доо, эд нарын чаддаг юм нь л хүний юмыг буаах болж дээ
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.11.58)
    НЭГ НАМ БАЙГУУЛААД ӨРӨӨ АВААД УЛСААС САНХҮҮЖЭЭД СУУЖ БАЙХ ХҮН ОЛОН ГАРНА. НАМ ЗӨВХӨН ГИШҮҮДИЙНХЭЭ ТАТВАРААР ОРШИН ТОГТОХ ЁСТОЙ ТАТВАР ТӨЛДӨГ ГИШҮҮН БАЙХГҮЙ БОЛБОЛ АМИА ХОРЛОНО БИЗ...ОЛОН Ч НАМ БУРХАНЫ ОРОНД ЗАЛАРНА ДАА ХӨӨРХИЙ. УМ МАНИ БАД НИ ХУМ ПАД ПАД СУУХАЙ.
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.209)
    би намын байрандаа барихад нь 1 000 000 000 төг хандивлаж байлаа. мөнгөндөө тааруулж өрөөгөө салгаж авья байз.
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN (103.26.194.96)
    IHKHURALD NEG ANGIINHAN GEED KHUIVALDDAG SHIG NEG BAISHIND OROOD NAMAARAA KHUIVALDATSGAAH YUM BNA L DAA GEHDEE MAN-G OLON NAMD OGSON NI DEEREE
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.39.210)
    за би нэг нам байгуулж өрөө авъя байз. намын тамга авна
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    zuv. tusgaar togtnoliin ordong turiin munguur barisan yum chin ganz ardiin namiin umch bish buh namuud l tuvluruh heregtei
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • Змблдмба (71.46.57.65)
    Намыг ямарч нохцэлд торээс санхуужуулэх тухай асуудал байж болохгуй. Монголд уйл ажиллагаа явуулах намын тоог гурваар л хуульчлан тогтоох хэрэгтэй. Оэр хоорондоо нэгдэж чадвал чадаад чадахгуй бол унтарсугай
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ.
    саяхан
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    29 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    1 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    2 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    2 цаг 42 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    3 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    4 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    4 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    4 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    4 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    4 цаг 57 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    6 цаг 37 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    16 цаг 17 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    20 цаг 0 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    20 цаг 24 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    20 цаг 45 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК