
Галзуурсан үхрийг шатааж устгах арга хэмжээ авсан ба бусад малаас галзуу өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Галзуу өвчнөөр үхсэн үхрийн эзэн айлын гэрийн эзэгтэйн биеийн байдал сайнгүй байгааг эх сурвалж хэлэв. Учир нь галзуурсан өвчний оношийг мэдэлгүй хоолойд нь юм тээглэсэн байх гэж шалгахаар ам руу нь гараа хийж байгаад үхэрт хазуулсан байна. Тэр эмэгтэйн гар хазуулсан орчмоороо хавдаж хөөсөн байдалтай байгаа аж.
Б.Мөнхзул