Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорио цээрийн дэглэмийг цуцлахаар боллоо

2014-4-02
0
ЖИРГЭХ

    _DSC2016Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, зүүн гурван гарсан аймагт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцлээ.

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт өнгөрсөн 1 дүгээр сарын 27-нд шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчний тархалт 3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан юм. Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн 3454 малыг зориудаар устгаж, 4,5 сая малыг вакцинжуулаад байна. Сүүлийн 11-41 хоногт мал нэмж өвчлөөгүй байна.

Иймд Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргалан сумдыг аймгийн Онцгой комиссын мэдэлд үлдээж, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт тогтоосон хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэмийг цуцлахаар боллоо. Гэхдээ өвчний голомттой бүс нутагт малын шилжилт хөдөлгөөнийг 2 сарын хугацаанд хориглож, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн гаргахдаа орон нутагт нь ариутгал, халдваргүйжүүлэл хийсний үндсэн дээр зөвшөөрөгдсөн зам маршрутаар тээвэрлэнэ.

Шүлхийн дэгдэлтийг зогсоож чадсан ч анхаарч үзэх олон асуудал байгааг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга М.Энх-Амар тэмдэглэлээ. Тухайлбал, Мал эмнэлэг, үржлийн газрын хариуцлагагүй ажиллагаанаас үүдэн вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн. Улсын ариун цэврийн төв лаборатори энэ удаагийн өвчлөлийг “А” хэвшлийн вирусээр үүсгэгдсэн гэж тодорхойлсныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лаборатори үгүйсгэж “О” хэвшлийнх гэж тогтоосон. Хэрэв “А”, “О” хэвшлийн хам вакцин хэрэглээгүй бол буруу оношилсноос үүдсэн үр дагавар, хор хохирлыг тооцоолох аргагүй байлаа гэж тэрбээр онцоллоо. Мөн аймаг, мэргэжлийн байгууллагууд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээс давсан тушаал, албан даалгавар гаргах, голомтын бүсэд ажилласан албан хаагчид иргэд, зорчигчдыг чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, дээрэнгүй харьцах тохиолдол цөөнгүй гарсан талаар жишээ татлаа. Малчдыг хариуцлагажуулах шаардлага ч байна. Шүлхий өвчин анх илэрсэн Сүхбаатар аймгийн Онгон суманд л гэхэд “нядалсан”, “олдохгүй байгаа” гэсэн шалтгаанаар 7000 гаруй малыг 2013 оны намрын вакцинжуулалтад хамруулаагүй байжээ.

Шүлхий өвчний голомтыг устгах, тархалтыг зогсоох, устгасан малд нөхөн олговор олгоход Засгийн газар 2005-2013 онд нийт 27,1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл энэ удаагийн өвчлөлийн үед 10,6 тэрбум төгрөг зарцуулаад байна. Цаашид улсын төсвөөс ийм байдлаар их хэмжээний хөрөнгө зарцуулаад байх уу, эсвэл энэ өвчинтэй тэмцэх стратеги, арга барилаа өөрчлөх үү гэдгийг эргэн харах шаардлагатай гэж Улсын онцгой комиссын гишүүд үзлээ.

Эдгээр нөхцөл байдалд үндэслэн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва холбогдох байгууллагуудын удирдлагад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • шударга ёс (103.254.120.242)
    ОБЕГ-ЫН УДИРДЛАГА ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС ШҮЛХИЙД 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 20 ЦЭЦЭРЛЭГ САЛХИНД ХИЙСГЭЛЭЭ.
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • шударга ёс (103.254.120.242)
    ОБЕГ-ЫН УДИРДЛАГА ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС ШҮЛХИЙД 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 20 ЦЭЦЭРЛЭГ САЛХИНД ХИЙСГЭЛЭЭ. Өнөөгийн эрх зүйт төрд аль ч байгууллагын хүлээсэн үүрэг хууль, эрх зүйн акаар тодорхой болсон, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй агентлагийн дарга байна гэдэг ухаалаг төрийн байж болохгүй алдаа юм. Гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан байдаг. Гэтэл Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж ажлын тушлагагүй, мэдлэггүй, мэргэшээгүй, чадваргүй байдлаасаа болж, шүлхий өвчний үед хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ..., гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй” гэж заасны дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдах үүрэгтэй Гамшгаас хамгаалах шуурхай бүлгийг байгуулаагүйгээс шүлхий өвчин удаан хугацаагаар тархалттай байж, олон тэрбум төгрөгийн үргүй зардлыг үүсгэлээ. Тухайлбал: 1. Шүлхий өвчин илэрсэн 2014 оны 1 дүгээр сард Сүхбаатар, Дорноговь, хэнтий аймагт гарсан шүлхий өвчнийг удирдлага, арга зүйгээр хангах “Шуурхай бүлэг” одоог хүртэл томилогдоогүй байна. Гамшийн голомтод үүрэг гүйцэтгэх Шуурхай бүлгийг ОБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан толгойлж, ОБЕГ нь Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн дараах үүргүүдийг хэрэгжүүлэх ёстой байсан. Тухайлбал: • Гамшгаас хамгаалах тухай хуулийн “24.1.3.Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх”, мөн хуулийн “24.1.6. гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах”, “24.1.10.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих”, “25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах”, “25.1.4.Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах” зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна. • Улсын онцгой комиссыг эрхэлсэн сайд толгойлж, онцгой комиссын орлогч даргаар ОБЕГ-ын дарга, онцгой комиссын нарийн бичгийн дарга хэмээх сул орон тоон дээр ОБЕГ-ын хурандаа М.Энх-Амар гэгч ажилладгаас үзэхэд л “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”-ын үүрэг гэдэг нь тодорхой юм. 2. ”Шүлхий” гэдэг бол мал, амьтны гоц алдварт олон улсын “А” зэрэглэлд багтдаг аюул хөнөөл ихтэй өвчин учраас нэг сумын нэг малчны хотод гарахад л уг өвчнийг дэлгэрүүлэхгүй нам дарахын тулд ОБЕГ-аас тухайн аймаг, сум, баг руу ОБЕГ-ын дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ОБЕГ-аас газрын даргаас доошгүй албан тушаалтныг томилж явуулах ёстой байсан. 3. Шүлхий өвчин илэрснийг мэдсэн Сүхбаатар аймгийн ОБХ-ийн дарга хурандаа Жаргалсайхан тодорхой арга хэмжээ авалгүй нуун дарагдуулж, цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж золголт хийхээ урьдал болгосон. Хурандаа Жаргалсайхан нь Шадар сайдын ахлах зөвлөх Батсуурийн төрөл садангийн хүн бөгөөд мэдлэг, удирдан зохион байгуулах чадвар дутмагаас Онгон сумын ганцхан хот айлд гарсан шүлхий цөөхөн хоногийн дотор 3 аймгийн 14 суманд тархаж, одоогийн байдлаар 3400 үхэр, 22 бог малыг устгаад байна. 4. Ер нь хүн мэдэхгүй байгаадаа ичих биш, мэдэхийг, хийхийг, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь ичгэвтэр юм. ОБЕГ-ын дарга Дуламдорж бодит үнэнийг, хуулийн тодорхой заалтуудыг мэдэхийг хүсээгүй, том толгой гаргаж, шадар сайдыг дагаж, далдаганахаас өөрийг хийж чадсангүй. • Тухайлбал: 2000 онд Дорноговь аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын дэд дарга Цэрэндаваа, 2001 онд Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймагт шүлхий өвчин гарахад Сүхбаатар аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын Химийн хэлтсийн дарга хурандаа Мягмаржав, Хэнтий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Намхай, Сэлэнгэ аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын дэд дарга хурандаа Цэрэндаваа, 2004 онд Доноговь аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга хошууч генерал Үржин, Сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа Батчулуун, 2005 онд Дорнод аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа Батчулуун, 2010 онд Сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа Цогтбаатар, 2013 онд Баян-Өлгий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа Мандахгэрэл нар тус тус удирдаж, уг өвчнийг богино хугацаанд дарж байсныг судлаагүй байна. 5. ОБЕГ-ын удирдлага шүлхий өвчний талаар Засгийн газар, Ерөнхий сайдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангахгүй, бүх асуудлыг зохицуулж хийж, байгаа ч тогтолцооноос болоод зарим асуудал шийдэгдэхгүй байгаа мэтээр арьсаа хамгаалсан худал ойлголт өгч байснаас Засгийн газар хугацаа алдсан нь шүлхий өвчин их хэмжээгээр тархахад нөлөөллөө. Бодит байдалд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эрхэм дарга нар шүлхий гарснаас хойш 28 хоногийн дараа Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах нэрээр халавч хийн Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар шүлхийн голомттой 3 аймагт 2014.02.25-ны өдөр ажиллаж, гэгээн дүрээ харуулж, солонго мэт үзэгдээд өнгөрчээ. Холбогдох байгууллагаас шүлхий өвчний тархалтын талаар хэвлэлээр нийтэлсэн мэдээллийг нэгтгэж хүснэгтээр үзүүллээ. Хэвлэлээр эрх бүхий байгууллагууд бодит үнэнийг мэдээлдэггүй нь нөхөн төлбөрт олгосон мөнгөнөөс харагдаж байна. Тухайлбал: Засгийн газраас 2010 онд гарсан гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний үйл ажиллагаанд 1919.8 сая, авто машинд 145.5 сая, вакцинд 2460.3 сая, ариутгал халваргүйжүүлэлтийн бодист 10.0 сая, нөхөн төлбөрт 2805.1 сая, нийт 7340.7 сая зарцуулсан мэдээлэл байна. Эндээс үзэхэд малын төлбөрийн нөхөн олговор нэмэгдсэн байгаа нь мэдээлэл дутуу өгөгддөг гэж ойлгогдохоор байна. Мөн 2014.03.20-нд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхий өвчний вирус бог малд халдварласан 22 бог малыг устгасныг мэргэжлийн байгууллага мэдэгдсэн. Гэтэл “bataar.mn”-аар 2014.03.12-нд “... Хэнтийн Галшар суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод хоёр сар шахам болж, өвчний голомтод байгаа малчид гурил будаа, цайгаар дутагдаж бухимдалтай байна. Малчин Г.Өлзий-Оршихынх гэхэд аймаг, сумаас хүн үзэгдэхгүй ихэд удаж, аргагүйн эрхэнд явуулын хүний бараа харагдахад даллаж дохисоор тусламж хүлээж сууна. Урьд цагт шүлхий дэгдэхэд сумын хилийн заагт аймгаас тусламжийн гурил будаа, хүнсний зүйл ачсан машин тусгайлан зассан вандан дээр ачаагаа буулгаж, нөгөө талаас нь сумынхан ирж аваад айлууддаа тарааж өгдөг байсныг ахмад малчид дурсан үгүйлж байна. Хөдөөний амьдрал ахуй сайн мэдэхгүй, байгалийн бэрхшээл, гоц халдварт өвчний гамшгийн үед ажиллах ухаанаа олохгүй байгаа аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар хөл хорио л тогтоочихвол болдог мэтээр өнгөц ойлгож, малчдын амьдрал ахуй, сэтгэл санааны асуудал юу юунаас илүү эмзэг гэдгийг гадарлахгүй байгаа бололтой. Малчид зэргэлдээ Баянхутаг сумтай хил залгаа Овоон булаг гэдэг газарт хонь шүлсээ гоожуулаад хэвтэж байгаад харамсаж, Хэнтийн удирдлагууд ганц сумынхаа малыг хямгадаж чадахгүй газар авахуулж байгаад нутгийнхан эмзэглэж байна” гэснээс үзэхэд нийтэд мэдэгдээгүй л болохоос биш бог малын шүлхий эрт эхэлснийг холбогдох байгууллагууд мэдээгүй байгаа нь сонин. Дээрх байдлаас дүгнэхэд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагааг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж чадаагүй, ажилдаа мэргэшээгүй байдал, тэдний гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар дутагдсанаас шүлхий өвчин асар богино хугацаанд олон аймаг, сумыг хамарч олон тооны малыг устгаж, ихээхэн хэмжээний үргүй зардал гарах нөхцлийг бүрдүүлж, байгалийн дулааралтай золголоо. Ер нь гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой Улсын онцгой комисс ямар ч бодлогогүй, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй ажиллаж, албан тушаалтнуудын хүнд суртал, амнаас ам дамжсан мэдээгээр бие биенээ хуурч, ажил хийсэн дүр эсгэж, малчин иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь шүлхий өвчнөөр илэрч, нотлогдлоо. Одоогийн байдлаар хугацаа дууссан, шаардлага хангахгүй болон хөлдүү вакцины үнэ, голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн мөнгө, тэр олон тээврийн хэрэгслийн шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл, буудаж хороосон 3420-оод үхэр, бог малын үнийн 90%-д ногдох нөхөн төлбөр, гээд бидний урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум гаруй төгрөгийн үр ашиггүй зардал гарахаар байна.
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • шударга ёс (103.254.120.242)
    Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 2013 оны 11-р сарын 08-ны өдөр 2013.11.08 №132 Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 оны 1/3483 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 1.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй нийт 33.450.000 /гучин гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтанд заасан барилга байгууламжийг Багануур дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн балансад шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй. ДАРГА Д.БАТТУЛГА Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 132 дүгээр тогтоолын хавсралт Балансаас балансад шилжүүлэх хөрөнгийн жагсаалт /төгрөгөөр/ № Байгууллагын нэр Шилжүүлэх хөрөнгийн нэр Ашиглалтанд орсон огноо Бүртгэлийн үнэ Хуримтлагд-сан элэгдэл Үлдэгдэл үнэ 1. БНД-ийн Засаг даргын Тамгын газар 2-р хорооны барилга 2007 15,800,000 1,053,300 14,746,700 2. БНД-ийн Засаг даргын Тамгын газар 4-р хорооны барилга 2007 17,650,000 1,176,700 16,473,300 Дүн 33,450,000 2,230,000 31,220,000
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    10 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    37 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    37 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    37 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    42 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    2 цаг 22 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 3 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    15 цаг 46 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 9 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    16 цаг 31 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 34 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 57 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 52 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    18 цаг 38 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    18 цаг 41 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 48 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 55 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    20 цаг 25 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    22 цаг 2 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    22 цаг 16 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК