Английн домогт загвар зохион бүтээгч Тельма Мадина үсчний салонтой хамтран хүний үсээр хийсэн ер бусын даашинзыг урлажээ. Энэхүү даашинзыг олон мянган хүний усыг цуглуулан 12 хоногийн турш хийсэн байна. Нийт 250 метр урт усыг сүлжиж байж даашинз бүтсэн байна. Үсний нийт жин 75 кг болсон бөгөөд энэхүү хуримын даашинзыг дуучин лэди Гага аялан тоглолтондоо өмсөхөөр болжээ.

