
Хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын 10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар монгол үндэсний урлагаа сурталчлах аялан тоглолтын аян замдаа гарлаа. Одоогоор германы хотуудаар тоглолтоо хийж байгаа бөгөөд гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн амьдарч байгаа орчин, сургууль, ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай болон монгол орны соёл, түүх, боловсролын талаар ярилцах уулзалт зохион байгуулж байна. Тал нэтгийн хүүхдүүд хамтлаг 7-р сард эх орондоо ирнэ гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.