
Кофе их уух нь зүрхний өвчний нэг шалтгаан болдогийг эрдэмтэд нотолсон нь бий. Өдөрт зургаа ба түүнээс олон аяга кофе уудаг хүмүүс зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдгийг олон тооны судалгаа харуулсан байдаг. Гэхдээ энэ сөрөг нөлөө нь кофенд агуулагддаг кофеинтэй холбоотой юм. Нунтаг кофе дотуур уур гүйлгэх, ус хийгээд буцалгах зэрэг аргаар кофе бэлдэх үед цусан дахь холестериний хэмжээг нэмж, улмаар зүрхний өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг кофестро, кофеол гэсэн хоёр бодисыг ялгаруулдаг. Эдгээр нь кофений үрэнд агуулагдаж байдаг ч уусдаг кофе бэлдэх явцад кофег цаасаар шүүх, кофе буцалгагчид кофе бэлдэх үед зайлуулагддаг байна.
Кофеины нөлөө:
Зөөлөн сэргээгч, өдөөгч. Өөрөөр хэлбэл хэтрүүлэлгүй хэрэглэвэл тархины үйл ажиллагааг сайжруулж чаддаг.
Гэхдээ кофеин нь дасал үүсгэдэг бодис. Тэгвэл таны хэрэглээ хэтрээд байгааг яаж мэдэж болох вэ?
Үүнд: зүрх, гар салгалах, хөлрөх, зүрхний лугшилтын тоо эрс нэмэгдэх,толгой таллаж өвдөх шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ нэгэнт дасал болсон үед кофений хэрэглээг эрс зогсоох хэрэггүй. Учир нь эрс зогсоосны дараагаар толгой өвдөх, уцаарлан бухимдах зэрэг шинж тэмдэг илүүтэй илэрдэг.
Үүнээс гадна хүүхдийн ундаа, чихэр, шоколад зэрэгт агуулагдсан кофеин нь нойргүйдэл үүсгэдэг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу. Жишээ нь унтахынхаа өмнө 1-2 аяга кола уувал нойр нь сэргэнэ