
Хонь
Ангараг гараг Хонины ордонд бүтэн найман сар байрласныхаа эцэст энэ сарын 28-нд өөр орд руу нүүх гэж байна. Тиймээс тус шилжилт хөдөлгөөн нь чамд хайр дурлал, гэрлэлт, ажил, бизнес гээд ямар ч харилцаанд бай чухал шийдвэр, гэрээ хэлцлийг авчрах бололтой. Харин дээрх өдрийг хүртэл Хонинуудын хувийн харилцаа маш идэвхтэй, хөдөлгөөнтэй хэвээр үргэлжилсээр байна. Хамтрагчдын дунд нэгнийгээ дийлэх гэсэн өрсөлдөөн гарахыг ч үгүйсгэхгүй. Бие биендээ буулт хийхэд бэлэн бай. Дэндүү хатуу байр суурь баримтлан цаг алдах нь байдлыг хүндрүүлнэ үү гэхээс дээрдүүлэхгүй. Гэвч нөгөө талаар нэгэндээ мөчөөгөө өгөхгүй гэсэн энэхүү хор шараа хайртдаа бус ажилдаа гаргавал амжилт олох магадлал нь их байна. Нөхөрсөг байж, өгөөмөр хандвал амьдрал аль аль талдаа илүү эв найртай байдаг шүү дээ. Түүнээс гадна хамтрагчдаа сэтгэлээ онгойлгож, мэдрэмжээ байнга хуваалцах нь та хоёрын харилцааг “уянгалах”-д туслана. Хонины ордныхны амжилтын одонд байрладаг Буд гараг энэ сард идэвхиэр дүүрэн байна. Ялангуяа Сугар гарагтай зэрэгцэн байрлаж буйгаараа чамд төлөвлөж буй зүйлсээ төсөөлж байснаасаа ч илүү амархан гүйцэтгэж амжуулах боломжийг авчрах гэнэ. Иймд шинжлэх ухаанч уран бүтээлүүдээс гадна чухал хүмүүстэй хийх уулзалтаар 7 сараа баяжуулаарай. Бүхэл төрлийн шинэ санаанууд чамд яг хаврын агаар мэт цэнгэг санагдах бөгөөд бичих, туурвих ажилд эрч хүчээ бүр илүүтэй зарцуулах ажээ. Дүгнэн хэлвэл чи энэ сард шинэ зүйл эхлүүлнэ. Нэгээр ч тогтохгүй хэд хэдэн ажлыг зэрэг амжуулахын тулд тун хичээнгүй хөдөлмөрлөж залхуурлыг ор тас мартах хэрэгтэй. Санхүүгийн хувьд тогтвортой агаад яагаад бүх зүйл минь ингэж бүтдэг байна аа гэж дуу алдмаар ч сайн байж магадгүй шүү. Бие, эрүүл мэндийн хувьд ч ялгаагүй өвчнийг эсэргүүцэх чадал, дархлаа сайн байна. Хэрэв боломжтой бол өөрийгөө улам эрүүлжүүлэх урт хугацааны хөнгөн эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй. Мөн илүү гуалиг, хэлбэртэй биетэй болоход эсвэл үзэсгэлэн гоогоо сэргээхэд энэ сар гайхалтай тохиромжтой. Ерөнхийдөө 7-р сар Хониныхны хувьд санаа зовох зүйлгүй тийм л нэгэн сар болж үргэлжлэх нь дээ!
Үхэр
Романтик сар болох нь ээ, Үхрийн ордныхон минь. Энэ сарын туршид хайр дурлал чамд эрч хүч, итгэм үнэмшил өгөх болно. Сэтгэл зүйн хувьд бага зэрэг эмзэг байх бололтой. Гэхдээ хайрын шивнээтэй зуны орой энэ бүхнийг мартчих болохоор зовних зүйлгүй. Хамгийн чухал нь хайрттайгаа сайн ярилцаж, дотоод бодол санаагаа сайн хуваалцаарай. Бас хувийн харилцаагаа хувийн л байлгахад анхаар. Ямар ч асуудал гарсан бие биедээ итгэж чадвал юуг ч даван дийлнэ гэдгийг битгий мартаарай. Харин ганц бие Үхрийнхэн сарын сүүлчээр сонирхолтой бас онцгой хүнтэй уулзах болно. Тэр хүн чиний амьдралд чухал нөлөө үзүүлэх болохоор шууд түлхэлгүй, жаахан азнаарай. 7 сар амралтын үе хэдий ч чи маш завгүй өнгөрөөх болно. Эрч хүчтэй, урам зориг дүүрэн байна. Шинэ санаа, шинэ танил, шинэ ажлын санал гэх мэт олон зүйл тохиолдоно. Хэрвээ өмнө нь хийж байгаагүй шинэ төсөл, шинэ ажил авбал хамтрагчаа өндөр шаардлагатайгаар сонгоорой. Тэд чиний ажлын тавин хувь нь учраас багаа сайн бүрдүүлэх нь чухал. Сарын туршид орлогодоо санаа зовох хэрэггүй болохоор өөр зүйлд анхаарлаа хандуул. Бусдад бэлэг өгөх, өөрөө бэлэг авах тохиолдол их гарна. Шинээр үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Авсан зүйлээ сэтгэл ханамжтай байхын тулд сайтар нягтлаарай. 7 сарын 16-н Үхрийнхний хувд энэ сарын хамгийн азтай өдөр гэж од гаригс шивнэж байна шүү. Өнгөрсөн саруудад биеийн байдал нь бага зэрэг таагүй байсан Үхрийнхэн байвал энэ сард тайван байж болно. Ямар нэгэн эрүүл мэндийн асуудал үүсэхгүй болохоор өөрийгөө халамжлаад, биедээ анхаараад явж байхад л болно. Харин эм тарианы хордлогод орж болзошгүй тул эмчийн зааваргүйгээр дур мэдэн ямар нэг эмчилгээ хийлгэхээс татгалзаарай. Мөнгөө хэрэггүй зүйлд үрэхээс сэрэмжил. Үнэхээр хэрэгцээтэй зүйл мөн эсэх талаар сайн бодож байж худалдан авалт хийгээрэй. Ингэж чадвал энэ сард санхүүгийн хувьд хэмнэлттэй бас ашигтай байх болно.
Ихэр
Ихрүүд ээ, од гаригс чиний зүрх сэтгэлийг хайр, аз жаргалаар дүүргэхээр яарч байна. Эерэг үзэл бодол, амар амгалан байдал чамайг бүрэн эзэмдэх болно. Тэр тусмаа гэр бүлтэй Ихрийнхэн энэ сард бүл нэмнэ. Хэрвээ чи аз жаргалтай байхыг хүсч байгаа л бол зүрх сэтгэлээ дагаарай. Хосууд өмнө нь хэзээ ч ойлголцож байгаагүйгээрээ сайн ойлголцоно. Мөн харилцаагаа дараагийн түвшинд аваачих тухай бодож эхэлнэ. Өмнө дурдсанчлан хайр дурлалын асуудалд зүрх сэтгэлээ л дагаарай. Хэт олон хүний зөвлөгөөг сонсохоос татгалз. Өөрийн бодол өөртөө зөв шүү дээ. Санхүүгийн хувьд маш чухал сар болно. Мөнгө, төгрөгний асуудалдаа санаа зовнихгүйн тулд багагүй хөдөлмөрлөх шаардлагатай. Материаллаг зүйлд хэт их мөнгө зарцуулахаа азна. Аль болох хэмнэлттэй байхыг зөвлөж байна. Хамтран ажилладаг хүмүүстээ буруугаар ойлгогдож магадгүй учраас харилцаагаа ил тод байлгаарай. Сарын сүүлээр орлого нэмэгдэх болохоор айх зүйлгүй. Харин амралтаа энэ сард биш дараа сард төлөвлөөрэй. Зүрх сэтгэлийг чинь татсан сонирхолтой зүйлс байвал битгий орхи. Зөндөө их ажилтай байсан ч үүнйихээ хажуугаар өөртөө цаг зав гаргаж, дуртай зүйлээ хий. Мөн шинэ ажлын санал авч магадгүй учраас нухацтай бодож шийдээ гаргаарай. Цалин, орлогоос илүүтэйгээр чиний хүссэн ажил мөн үү гэдэгт гол анхаарлаа хандуулах нь зүйтэй. Хэрвээ зөв шийдвэр гаргаж чадвал орлогодоо санаа зовних зүйлгүй болно. Мөн 7 сарын 15-наас хойш ажлын ачаалал багасна. Энэ сард ямар нэгэн ажлыг хийхдээ, шинэ зүйл худалдан авахдаа, хайр дурлалын асуудалд ч тэр өөрийн сэтгэл ханамжийг сайтар анхаараарай.
Бие махбодийн хувьд эрүүл мэндэд асуудал учрахгүй. Сарын туршид эерэг энергиэр дүүрэн, баяр баясалтай байх учраас 7 сарын чамд өгөх боломж бүрийг алдалгүй ашиглаарай.
Мэлхий
Долдугаар сар Мэлхийн ордныхны хувьд өөрчлөлтийн сар байх болно. Адал явдлыг хайх эрмэлзэл энэ сард буурч харьцангуй тогтворжино. Хуучны сайн харилцаа үргэлжилж, эв нэгдэлтэй байна. Ганц бие Мэлхийнхний хувьд хайр дурлалын амьдрал сарын дунд хүртэл тайван тогтвортой үргэлжилнэ. Энэ хугацаанд эрүүл мэнд, гэр бүлийнхэндээ анхаарал хандуулж байвал зохистой. 7 сарын 18 халуухан, тачаангуй Сугар гариг Мэлхийн ордод шилжсэнээр ганц бие Мэлхийнхэн шинэ харилцаа үүсгэхээр тэмүүлж, хостой Мэлхийнүүд харилцаандаа цоо шинэ уур амьсгал оруулж, туршилтад хэзээд бэлхэн байх болно. Амжилтанд хүрэхэд хэрэгтэй дэмжлэг, урам зоригоо олж авахад чинь Нар туслах ба чамаас өөрөөс чинь ч амбицтай, зорилготой шинж чанаруудыг шаардана. Шинэ сар чамд ур чадвар болон ажлын эрч хүчийг авчирч байна. Багаар ажиллах, удирдах нь чамд ажлын сэтгэл ханамжийг авчирна. Бичих, илтгэх чадварууд сайжирч шинэ санаанууд ар араасаа хөврөх болно. Ур чадвар дээшлүүлэх сурталтанд хамрагдахад тохиромжтой. Санхүүгийн тал дээр ч гэсэн азтай үе эхэлж байна. Энэ сард биеийн ачаалал даах чадвар өндөр байх ч харин оюуны ачааллаас зайлсхийгээрэй. Сэтгэл санаагаар унахаас сэргийлж, эргэн тойрныхондоо эерэг энерги түгээхдээ анхаараарай. Дотоод сэтгэлдээ өөртөө итгэж, гаднаа ч түүнийгээ харуулж чадаж байвал бусдын үзэл бодол, хэлсэн үгнээс хамааралтайгаар сэтгэл санаагаа савлуулахгүй байх боломжтой.
Арслан
Энэ сар чамайг хайр дурлалын хувьд бүрэн ивээхээр төлөвлөсөн байна. Гаднаа та хоёр учиргүй нялуун, романтик байхгүй ч сэтгэл зүрх чинь бат бөх холбогдсон гэдгийг маш сайн мэдэрнэ. 7-р сарын эхний хэсэгт Сугар гаригийн нөлөөгөөр найз нөхөд, хамт олноороо их хөгжилтэй, таатай адал явдлуудтай учирна. 7-р сарын 16-нд Бархасбадь гариг Арслангийн ордонд орох “нүсэр” үйл явдал болно. Ингэснээр хэд хэдэн түвшинд сэтгэл ханамж, өндөр бүтээмжтэй ажиллах жил эхлэнэ гэж хэлж болно. Энэ дунд хайр дурлал, секс, эсрэг хүйстнийг өөртөө татах гэсэн талбарууд ч бий. 2014 оны эхний хэсэгт найзууд, дэмжигчид, шүтэн бишрэгчид, эргэн тойрныхныхоо дунд нэр алдартай байна гэдэгтээ найдаж болно. Үүний ачаар чи өөртэйгөө ижил зорилготой хүмүүстэй амархан ойлголцож, өөртөө ашигтай төслүүдийг саад бэрхшээлгүйгээр хэрэгжүүлнэ. Гэхдээ чамд яг одоогоор хангалттай идэвх, урам зориг дутагдаж байна. Сарын хоёр дахь хэсгээс чи урьднын гал цогтой хүн хэвээр болох учраас санаа зоволтгүй. 7-р сарын 16-наас эхлэн нэг жилийн турш чи тэлэлт, өөдрөг бодлоор дүүрэн амьдрах бөгөөд өдөр хоног болгон маш сэтгэл хөдлөм өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаарай. Юм бүхэн л чиний талд шийдэгдэж, өөртөө мэргэжлийн, нийгмийн мөн материаллаг баялгийн хүрээнд өсөлт хийж чадна. Чи л өөрөө тэвчээртэй, зөөлөн байж чадвал бүх юм сайхан байна. Эрүүл мэндийн хувьд сарын эхэнд бага зэрэг ядрангуй тал ажиглагдана. Үүнээс болоод өвчинд өртөмтгий болж магадгүй. Биеэ сайн энхрийл. Ширүүн маргаанаас зайлсхий. Чи тайван, амгалан байх ёстой. Харин сарын хоёр дахь хэсгээс хүн бүр чиний эрч хүчинд атаархах болно. Томоохон хэмжээний тэлэлтэнд бэлтгэлтэй бай, өөрийн боломж нөөц бололцоогоо ухаалгаар жинлээрэй!
Охин
7 сарын турш Буд гариг Охины ордны дэргэдүүр эргэлдэх болно. Энэ ойр байдал нь чиний романтик зан, хайрлаж дурлалцах хүслийг өдөөх болохоор Охины ордныхны хайр дурлалын амьдрал ерөнхийдөө сэтгэл догдлом байна. Хостой болон ганц бие хэн хэнийг нь дурлалын адал явдал хүлээж байна шүү. Удаан хугацаанд ганцаараа явсан Охины ордныхоныг энэ сард ямар ч боломжийг алдалгүй шинэ харилцаа эхлүүлэхийг од эрхэс “даалгаж” байна. Буд болон Сугар гаригийн нөлөө их байх энэ үед л Охины ордныхонд харилцаагаа шинэ түвшинд гаргах, шинээр эхлүүлэх боломжууд тохиох магадлал өндөр юм. Сарын 2-р хагас хайр дурлалын романсад хамгийн тохиромжтой. Сарын эхний хорь хоногт алдар нэр, амжилт бүтээлийн гариг болох Нар Охины ордод ирснээр чамд од эрхэс өөрөө бүх зүйлийг гарт чинь атгуулж байна гэсэн үг. Сарын хоёр дугаар хагаст Буд болон Сугар гаригууд Охины ордны ажил, карерийн хэсэгт айлчилснаар энэ сарын хамгийн чухал хэсэг ирнэ. Ажил албаны хувьд ч хайр дурлалын хувьд ч өсч дэвших, өөрт ашигтай шийдвэр гаргах шаардлага тулгарна. Дээд албан тушаалтан, шийдвэр гаргагчдад өөрийнхөө чадварыг харуулж, үнэлэгдэхэд сарын ихэнх хугацааг зарцуулвал зүгээр. Учир нь ямар нэг хүчин чармайлт гаргасан зүйлс чинь аясаараа бүтэх хандлагатай. Маш чухал хамтын ажиллагааны эхлэл тавигдана. Үүнд өмнөх харилцаа холбоо чинь нэлээд үүрэг гүйцэтгэнэ. Энэ бүх зүйлсийн дүнд санхүүгийн хувьд ч сайн байхыг харуулж байна. Сарын эхний хорь хоногт чи бүх талаараа маш сайн байж эрч хүч, бүтээлч байдлаар бялхана. Харин сүүлийн арав хоногт ажилтай холбоотой сэтгэлийг чинь зовоох зүйл гарч магадгүй бөгөөд үүнээс болж стресстэх хандлагатай. Үүнийг эс тооцвол энэ сар бүхэлдээ чинийх байх болно.
Жинлүүр
Шударга байя. Жинлүүрийнхний хувьд 7 сар эхний хагас хүртлээ идэвхтэй үргэлжилж, гайхалтай мөчүүдээр элбэг байх боловч нөгөө талд чиний эрч хүчийг сулруулж, стресст өртөөх магадлалтай үе ч байна. Чиний хайр дурлалын харилцаанд Ангараг гараг Нартай хоршисноор Жинлүүрийн ордныхны хувьд маш чухал цаг хугацаа болж өнгөрнө. Өөрөөр хэлбэл өөр бусад зүйлсээс илүү чиний хамтрагчийг амьдралын чинь нүүрэн талд залж байна аа гэсэн үг. Өнгөрсөн 12 сараас эхлэн ийм байсан ч өнөөх Ангараг гарагийн нөлөөгөөр энэ удаа тийм ч налгар тайван, инээд алдам байхгүй гэдгийг од эрхэс сануулж байна. Гэвч 7 сарын 28-нд Ангараг Жинлүүрийн ордыг орхисноор харилцаанд учраад байсан жижиг маргаанууд эдгэн илааршиж, аз жаргалтай үе эргэн ирэх гэнэ. Харин ажил мэргэжил, карьерийн хувьд юу гээч, жинхэнэ од нь гийсэн сар байна даа! Ялангуяа 19-23-ны хувьд Нар, Буд, Сугар гарагууд нэг одонд цуг байрлах учир амжилтыг өөд өөд нь өрдөж өгнө гэнэ шүү. Тиймээс төлөвлөгөөнийхөө дагуу бүхнийг бүрэн гүйцэтгэлтэй хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаарай. Шийдвэрт чинь дэргэд байгаа хүмүүс нөлөөлж харин дэмжлэг үзүүлэх нь хамтран ажиллагч, нийгэмлэг гэх мэт албаныхан байна. Өөр нэгэн сайн мэдээ дуулгахад Бархасбадь гараг Жинлүүрийн хамгаалалтын ордонд 16-наас эхлэн жил гаруй байрлах аж. Энэ нь чамд алдар нэр, дэмжлэг, боломж, хамт олноороо хамтран ажиллах, нийгэмд байр сууриа олоход нэгэн төрлийн дархлаа үүсгэж буй хэрэг юм. Харин мөнгө, санхүүгийн хувьд 7 сарын хоёрдугаар хагас эхнийхээсээ хамаагүй олз ашигтай, тогтвортой байна. Эрүүл мэндийн хувьд өөрийгөө анхаарч стресст орсон үедээ намуухан хөгжим сонсох, ганцаар цагийг өнгөрөөх гэх мэтээр аажуухан гарах аргыг сонгоорой. Эцэст нь хэлэхэд хийж буй ажлаа нийгэмд, олон нийтэд хандаж зоригтой танилцуулах хэрэгтэй. Дэмжлэг хажууханд чинь чамайг юу хийхийг хараад сууж байгаа шүү.
Хилэнц
Айдастайгаа нүүр тулахад бэлтгээрэй. Хилэнцийнхний харилцааг зохицуулдаг Сугар гараг сарын эхний хагаст нууцлаг ордонд байрлах тул чамд зарим төсөөлөөгүй өөрчлөлт гарч болзошгүй байна. Байнгын идэвхтэй, өрнөл хөгжилтэй амьдралыг амлахгүй ч гэлээ энэ үеэр тэнцвэрээ олох, өөртөө болон эргэн тойрондоо дүгнэлт хийх, эргэлзээгээ арилгах чухал үе болох нь гарцаагүй. Тодруулбал энэ хугацаанд жинхэнэ харилцаа гэж юу болох талаар эргэцүүлж хамтрагчтайгаа илүү гүн гүнзгий холбоо тогтоохоор эрмэлзэнэ. Хол зайнаас үерхдэг болон удахгүй аялал хийх гэж буй хосуудад од эрхэс тун таатай хандах ба энэ нь бие биедээ байдаг нийтлэг зан чанар, адил төстэй талаа ойлгоход туслах гэнэ. Харин карьерийн хувьд энэ сард дээш өгсөх замаар алхаж буйтай л адилхан зүйл тохиолдоно. Оюуны, соёл боловсролын, хэвлэн нийтлэхтэй холбоотой ажил эрхэлдэг болон гадагшаа жуулчлахаар, томилолтоор явахаар зэхэж буй Хилэнцийнхэнд амжилт өөрөө ирнэ. 7 сарын 16-наас эхлэн Бархасбадь гараг амжилтын ордонд орж ирж байгааг тохиолдуулан тушаал дэвших, гавьяа байгуулах, шагнал хүртэх гэх мэт нэр төртэй холбоотой сайхан зүйлс тохиолдох бололтой. 23-наас Нар тус ордонд байрласнаар бүр ч сэтгэл сэргээм үйл явдлууд болно хэмээжээ. Сарын эхнээс авахуулан санхүүдээ сэтгэл хангалуун, итгэлтэй байна. Хамтран ажилладаг байгууллагаас их хэмжээний хөрөнгө оруулалт, орлогын гүйлгээ, бэлэг ирэх эсвэл банк, санхүүгийн байгууллагатай холбоотой удаан хугацаанд хүлээгдсэн зүйл бүтэх магадлалтай. Иймд амьдралыг чинь шийдэх томоохон төслүүдэд зоригтойгоор оролцож, гардан авах хэрэгтэй. Санаа зовох зүйл багасахын хэрээр биедээ илүү анхаарал тавьж ирэх намраас өмнө эрүүл мэндээ дархлаажуулж аваарай. Амбицын гараа ингээд эхэллээ!
Нум
Ихэнх хүний хувьд жирийн л нэг 7-р сар эхэлж байна. Гэхдээ 7-р сарын эхний хэсэг Нумынхны хувьд бол их онцгой байх төлөвтэй. Хайр дурлалын Сугар гариг Нумын ордны хосуудын хэсгийг дайран гарах учраас та хоёрын хувьд бие биенийхээ онцлог талуудыг ойлгож, муудалцсан бол эвлэрч, хайрынхаа хамгийн зөөлөн хэсгүүдийг ил гаргах цаг болжээ. Бүхий л зүйлд эмзэг мэдрэмтгий байх учраас чамд юм бүхэн хэтэрхий романтик санагдаж, хосуудад таатай уур амьсгал үүснэ. Энэ сарын эхний өдрүүдийг насан туршийн амьдралаа хуваалцах тэр нэгэн хүнтэйгээ уулзаж, хамт өнгөрүүлэхэд тохиромжтой. Харин сарын хоёр дахь хагас илүү тайван, бодитой, хянуур өнгөрнө. Чамд дуулгах чимх чихэрлэг мэдээ байна! 7-р сарын 16-нд Бархасбадь гариг нумын ордны гал халуун догдлолын хэсэгт орж бүтэн жилийг тэндээ өнгөрүүлэх болно. 7-р сарын эхний хорь хоног гэрээ, хамтын ажиллагаанд тун таатай байх төлөвтэй байна. Шинэ байгууллагаас танайд санал тавьж магадгүй. Мөн одооны харилцагчидтайгаа ч илүү сонирхолтой, олон талт гэрээ байгуулах болно. Олон нийт болон үйлчлүүлэгчидтэй харьцах тал дээр чи тун мэргэжлийн түвшинд байх болно. Энэ үеийг ашиглан танилын хүрээгээ өргөжүүлээд аваарай. Тэд чамд ирээдүйд тус болох болно. 7-р сард санхүүгийн хувьд өсөлт гарах хандлагатай. Гэхдээ энэ өсөлт чиний хань, найз залуу, хамтран ажиллагч, эцэг эхээс хамааралтай байх бөгөөд ямар нэг онцгой харилцаатай хүнтэйгээ санхүүгийн тал дээр чухал хөрөнгө оруулалт хийх болно. Харин сүүлийн 10 хоног чи маш азтай байна. Магадгүй хувь заяа чамд гэнэтийн бэлэг өгч, урьд нь чадахгүй байсан зүйлээ хийх боломжтой болох болно. Эхний хэд хоног бие өвдөх төлөвтэй ч яваандаа зүгээр болох тул санаа зоволтгүй.
Матар
Дурлалт хосуудын харилцаа тогтвортой байж, үүссэн асуудлууд сайнаар шийдэгдэнэ. Ганцаардлын мэдрэмж хамгийн түрүүнд алга болж, шинэ танилтайгаа дотно харьцааг үүсгэнэ. Ганц бие Матруудын хувьд ажил дээрээ юм уу фитнесс клубт шинэхэн адал явдалтай учрах магадлалтай. Харин хостой Матруудыг хамтын амьдрал, сүй, гэрлэлт цаашлаад гэр бүлийн шинэ гишүүн хүлээж байна. Ямартай ч энэ сард ямар нэг байдлаар харилцаа чинь шинэ түвшинд гарна. Хувийн харилцаа болон найз нөхөдтэйгөө ойлголцоход илүү хялбар болж баяр хөөрийг авчирсан сар байх болно. Эргэн тойрны сайн харилцаа нь чиний ажилд ч бас амжилт авчрах болно. Учир нь ойлгогдохгүй байсан асуудал чинь аяндаа ойлгомжтой болж ирэх ба чи түүнд тэгтлээ цаг, оюунаа зарцуулж байсандаа харуусана. Шинээр хийх гэрээ хэлэлцээр амжилт дагуулж ажлын сэтгэл ханамж дээшилнэ. Хувийн бизнес эхлүүлэхэд тийм ч тохиромжтой биш бөгөөд дараагийн сарын дунд арав хоногийн сонговол сайн. Өөрийнхөө хийж байгаа зүйлд итгэлтэй бас бэлтгэлтэй байгаарай. Санхүүгийн тал дээр шинэ урамшуулал хүртэж сэтгэл хангалуун байх болно. Шинэ сардаа биеийн хөдөлгөөний дасгал хийх дадалтай болоорой. Ходоод гэдэснийхээ үйл ажиллагааг дэмжиж, эрүүлжүүлэх хэрэгтэй шүү. Үгүй бол хүндэрч мэднэ. Жилийн энэ үе бол ходоод гэдсийг эмчлэхэд хамгийн тохиромжтой хугацаа шүү. Мөн хоолны эрүүл дэглэм барьвал сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд чинь сайнаар нөлөөлнө. Мөн сарын эхний хоёр долоо хоногт гадаад төрхөндөө өөрчлөлт хийхийг зөвлөж байна.
Хумх
7-р сарыг хүртэл чиний хайр дурлалын “өнгийг” Сугар гариг ивээлдээ авч байсан ба сарын эхэн хэсэгт өөрийнхөө хүч чадлаас үлдээж ганц бие Хумхынхныг шинэ дурлалтай учруулахаар хичээх болно. Тийм болохоор зүрх сэтгэлийнхээ үүд хаалгыг нээлттэй байлгаарай, ганц биеүүдээ. Сугар гаригийн нөлөөгөөр бие чинь ч бас их мэдрэмтгий байх болохоор эротик хүслээ биелүүлж, өөрийгөө чөлөөтэй “тавихад” маш тохиромжтой байх болно. Сарын сүүлийн хагаст хостой Хумхынхны харилцаанд маш том сорилт тулгарна. Хэрвээ та хоёрын хайр тэр сорилтыг давж чадвал цаашдаа харилцаа чинь илүү бат бөх болох болно. Мөн энэ сар авьяас чадвараа өсгөхөд хамгийн тохиромжтой үе гэж хэлж болно. Ажил хөдөлмөрийн талбарт урьд нь хийж үзээгүй цоо шинэ зүйл туршиж, түүнээсээ туршлага хуримтлуулна. Сарын эхэнд чухал арга хэмжээнд оролцох шаардлага гарах ба үүнээс чи зохион байгуулалт, удирдлагын арга барилд нэлээд суралцах болно. Сугар гариг чамайг санаачлагатай, хүсэл мөрөөдөлтэй байхад чинь тусалж бусад хүмүүс чиний нөхөрсөг, эелдэг байдалд талархаж, татагдана. Хумхын орд дахь Нарны байрлалаас шалтгаалж ажил үүргийн хувьд манлайлагч, удирдагч, шинийгч санаачлагч байхыг чамаас шаардана. Буд гариг сарын сүүл хэсэгт Хумхын ордод ирснээр оюуны хөдөлмөр эрхлэгч, илтгэл, лекц унших, тооцоолон бодох төрлийн ажил эрхлэгчдийг сайхан боломжууд хүлээж байна. Мөн энэ сардаа багтааж шинэ хадгаламж нээлгээрэй.Эрүүл мэндийн хувьп энэ сард чи маш идэвхитэй байх бөгөөд ажлын байрнаас гарч гадуур ажиллах, салхинд гарах, аялалд явах гэх зэргээр чөлөөт цагаа ч маш идэвхитэй өнгөрүүлэнэ. Энэ нь эрүүл мэндэд чинь сайн ч гэсэн хэт их ядрахаас сэргийлээрэй.
Загас
Маш романтик сар чамайг хүлээж байна. Бархасбадь гариг Загасны ордод байрлах сүүлийн хоногууд таарч байгаа бөгөөд Нар ойр байгаа учраас сүүлийнх ч гэсэн маш хүчтэйгээр нөлөө үзүүлж Загасны ордныхны гэр бүлд шинэ хүн ч юмуу хайр дурлалтай холбоотой маш том өөрчлөлт тохионо. Нар, Бархасбадь хоёрын нөлөө чамд эротик хүсэл, адал явдал, урам зориг, дурлал тэр ч байтугай амжилтыг авчирна. Сарын 13-нд Буд гариг Загасны ордод ирснээр бичиж туурвихаас авахуулад олон зүйл хийх онгод орж ирнэ. Сонирхолтой, шинэ зүйлийг турших эрмэлзэл дүүрэн байх ч энэ нь ажилын талбарт биш. Учир нь энэ сард ажил хийх эрч хүч харин бага байх болохоор амралтаа авахад хамгийн тохиромжтой. Эртнээс бодож ирсэн хил чанадын аялалаа энэ сард багтаавал чамайг гайхамшигтай зүйлс хүлээж байгаа шүү. Аливаа зүйлийг заах, танилцуулах арга зүйн ажил болон бүтээлч ажил эхлүүлвэл тохиромжтой. Долдугаар сарын 16-ны өдөр нь чухал ач холбогдолтой үйл явдал болж санхүү, мэргэжлийн урам зориг, боломж болон сэтгэл ханамж дээд зэрэгт байх болно. Бие махбодийн эрч хүч өндөр байна. Ялангуяа сарын эхний хорь хоногт. Бүжиг, спорт гэх мэт зүйлээр хичээллэж, сексийн идэвхитэй хэв маягтай байвал эрүүл мэндэд чинь сайн. Харин сарын сүүлийн арав хоногт халдварт өвчнөөс сэргийлж дархлаа сайжруулах арга хэмжээ аваарай.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)