Дизайнер KatyaZol наадмын гоёлын уламжлалт хэв загварыг эвдсэн, залуучуудад зориулсан шинэлэг загварууд бүтээж ТВ мэндчилгээний зураг авалт хийж дуусгажээ. Түүний наадамд зориулсан анхны хувцас загварыг Монголын залуу үеийн сор болсон бүсгүйчүүд болох загвар өмсөгч Д.Оюунномин /Нора/, мисс Г.Оюунгэрэл, жүжигчин Б.Хулан, балетын гоцлооч Б.Саруул, дуучин Ч.Цэлмүүн нар өмсч хамтдаа зураг авалтанд оролцсон байна. Монгол HD телевизээр Наадмын үеэр улс орон даяар цацагдах энэхүү богино видео бүтээлийг Б.Чингүүн найруулж Aurora Entertainment студид бүтээсэн аж.
Ингээд түүний загваруудаас сонирхуулъя.
Сэтгэгдэл (2)