
Нийт 25 орны 1000 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 21 тамирчин амжилттай оролцоод иржээ.
Энэ жилийн дэлхийн цомын төлөө тэмцээний алтан медалийг Монгол Улсын тамирчин, ШШГЕГ-ын албан хаагч, ахмад М.Батбаяр хүртлээ. Тэрээр Монгол Улсын спортын мастер цолтой, Пауэрлифтингийн спортоор 9 жил хичээллэж байгаа туршлагатай, чадвартай тамирчин юм.
Дэлхийн цомын төлөө тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авсан тэрбээр 8 дугаар сарын 20-24-ний хооронд Москва хотноо болох Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гараад байгаа аж.
24tsag.mn