
Монгол наадам хаяанд иржээ. Жил бүрийн наадмаар олны танил хүмүүсийн гоёл хамгийн их анхаарал татдаг. Тэгвэл Төрийн тэргүүн маань наадмын дээлэнд нэгэн шинэ мода дэлгэрүүлжээ. Тодруулбал тэрээр хэдхэн хоногийн өмнө Алтай Таван богдын тахилгад оролцохдоо энгэртээ соёмбо бүхий хөх дээл өмссөн нь олон хүнд таалагдсан сурагтай. Мода гэдэг нэг нь түрүүлж бусад нь дагадаг хойно Төрийн тэргүүний маань соёмботой дээлийг тун удахгүй олон хүн өмсөх биз ээ.




24tsag.mn
Сэтгэгдэл (2)