Хөршийнхөө цонх руу өндөг шидэж, 20 мянган долларын хохирол учруулсан Канадын поп од Жастин Биберт Калифорнийн шүүхээс хоёр жил засан хүмүүжүүлэхэд суух шийтгэл оноожээ. Мөн хохирлыг барагдуулж, 80,900 долларын торгууль төлөх хэрэгтэй гэж үзэн, тав хоног үйлчилгээний ажил хийлгүүлэхээр болсон байна. Өмнө нь дуучин Флорида, Торонтод хэрэгт холбогдсон ч ялаас мултарсан юм. 2012 онд Биберийг папарацид халдсан хэмээн буруутгаж байсан удаатай. Мөрдөгчид хөршийнхөө цонх руу өндөг шидсэн хэрэгт Биберийн таван найзыг холбогдуулан шалгаж байна.
