
Одоогоор амралтаа авчихаад буй УИХ-ын гишүүдийн дийлэнх нь энэ жил наадмын нээлтэд оролцохоор болжээ. Тэд цэнгэлдэх хүрээлэнд хуушуур идэж, Хүй долоон худагт морь үзэн наадах бол баярын дараагаас шууд тус, тусын тойрогтоо ажиллахаар явах юм байна. Харин зарим гишүүд нэр дэвшсэн тойргийнхоо болон нутгийнхаа ойд оролцох гээд тун завгүй байгаа аж. Тодруулбал Ж.Батсуурь энэ өдрүүдэд гишүүн Дорноговь аймгийн Мандах сумын 90 жилийн ойн баярт оролцож яваа гэнэ.
Наадмын дараанаас МАН-ын бүлгийн гишүүд ажилдаа орох бол АН-ын гишүүд тойрогтоо ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Т.Энхэлээ