
39 настай жүжигчин Анжелина Жоли Намиби улсын иргэн болохоо мэдэгджээ. Энэ улс нь Их Британийн тэргүүлдэг Хамтын нийгэмлэгийн орнуудын бүрэлдэхүүнд багтдаг билээ. Дөнгөж саяхан Жоли Их Британийн одонгоор шагнагдсан ч тэрбээр Нэгдсэн Вант Улсын иргэн биш учраас “Одонт хатагтай”-гаар нэрлэгдэх боломжгүй байгаа юм. Харин Африкийн иргэн болвол ингэж хэлэгдэх боломжтой юм байна. 2006 оноос эхлэн хүмүүнлэгийн үйлст зүтгэх болсон Жоли Намиби улсын иргэн болсоноор хүүхдүүдийн сайн сайхны төлөө их зүйл хийхийг төлөвлөж байгаа гэнэ. Тэрээр дайны бүс нутаг дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохоор тэмцэж, НҮБ-д ажилладаг юм.
Сэтгэгдэл (1)