
Тэгвэл тэрээр энэ талаар "Тэр дуун дээр гардаг хүмүүс бол эмэгтэй хүмүүс биш ш дээ, эмэгтэй хүний нэр хүндийг унагаасан хүмүүс. Ерөнхий дөө бол эмэгтэй хүн хямдхан болохоороо тэр дуун дээр гардаг шиг болдог гэсэн үг. Эмэгтэй хүн бол хэзээд цэвэр цэмцгэр байдаг. Хүмүүс намайг бодох доо эмэгтэй хүнийг хүндэлдэггүй, дорд үздэг хэмээн боддог байх. Үгүй дээ би өөрөө эх хүнээс төрсөн, эхнэртэй охинтой хүн. Миний эргэн тойронд надад сайн сайхан үлгэр дуурайлал болсон олон эмэгтэйчүүд байдаг. Зүгээр л эмэгтэй хүний нэр хүндийг унагаж байгаа тэр сонин хүмүүст хандаж, эмэгтэйчүүдээ хайрлаж харамлаж байгаа болохоор тиймэрхүү дуу дуулдаг" хэмээн ярьсан байна.
24tsag.mn