
Холливудын хамгийн сайхан хосууд болох жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар хоёр дахь киногоо хамтарч хийхээр болжээ. Энэ тухай Мальта улсын ерөнхий сайд Жозеф Мустака мэдэгдэв. Киноны зураг авалтыг тус улсад хийх ажээ. Жүжигчид өнгөрсөн сард зураг авалт хийгдэх Гоцо арал дээр очиж үзсэн байна. Тэд зургаан хүүхэдтэйгээ Мальта арал дээр очиж амрахаар болжээ. Хосуудын хамтран тоглох кино нь романтик харилцаа, хайр дурлалын түүхийг өгүүлэх юм. Кино зохиолыг Жоли өөрөө бичсэн байна.