
- Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худгийн морь бариан орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй.
- Наадмын зөвшөөрөл аваагүй иргэд эдгээр өдрүүдэд НЗЦГ, Соёолж, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Авто тээврийн газар зэргийн зогсоолд тээврийн хэрэгслээ үнэ төлбөргүй байрлуулах боломжтой.
- Наадамчдад зориулж, Энхтайвны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, ”Хурд" хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн. танхимын хойд талд таксины зогсоол гаргах юм.
- 2014.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс 2 цагийн өмнө НЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
- 2014.07.12-ны өглөө “Соёолон" насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү" зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг 07:00 - 09:00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Y” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулна.
24tsag.mn