
Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Зүүн талын жигүүрийг шинэ дархан аварга “Ээлт хангал” дэвжээний бөх, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Сүхбат, баруун талын жигүүрийг “Бөх билэгт” дэвжээний бөх, Дархан аварга, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Өсөхбаяр нар тэргүүлэн барилдаж эхлэв.
Сонирхуулахад энэ жилийн наадамд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нараас гадна Улсын аварга, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат О.Балжинням, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр нар барилдаж эхлэв. Мөн Улсын 9 арслан барилдаж байна.
24tsag.mn