
Муухай дурсамжаа мартахын тулд нүдээ анихад л хангалттай. Хуучин дурсамжаа мартахын тулд 12 цаг нүдээ аньж, тархины дасгал хийх хэрэгтэй гэдгийг нэгэн судалгаа харуулжээ. Энэхүү мессежийг Шотландын Эдинбургын их сургуулийн мэдрэлийн өвчин судлаач, сэтгэл зүйчид гаргаж ирсэн бөгөөд бүх насны насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг оролцуулан судалжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдоос тэдний амьдралын 2 түүхийг нь дэлгэрэнгүй яриулж, ахин дурссан байна. Эхний түүхийг нь яриулахдаа хүмүүсийг амрааж, түр завсарлуулж харанхуй өрөөнд 10 минут орчим нүдийг нь аниулж, туршилт хийжээ. Харин өөр нэг түүхийг яриулахдаа яриаг нь өөр тийшээ хандуулж, шинэ сэдвийн тухай нэмж эхэлсэн байна. Ерөнхийдөө дүгнэвэл, судалгаанд оролцогчид амрахаасаа өмнө ярих гэж байгаа түүхээ илүү нарийвчлан дурсан ярьж байжээ. Судалгааны дүнд хэд хэдэн чухал мэдээллийг олж авчээ. Хүмүүс нас ахих тусам хуучин дурсамжаа илүү их санаж эхэлдэг бөгөөд энэхүү судалгаа нь цөөн минут ч болтугай сэрүүн амрах нь удаан хугацаанд оршсон хуучин дурсамжид нөлөөлдөг гэдгийг харуулсанаараа шинэлэг юм. Үнэн хэрэгтээ, хүн унтаж амрах нь дурсамжийг боловсруулах чухал үе болдог бөгөөд нялх хүүхэд ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг нь үүнийг тайлбарлах нэг шалтгаан болно. Хүн ер нь шинэ мэдээллийг хүлээн авмагцаа тархи нь боловсруулж, цэгцлэж байдаг бөгөөд тэр нь эцэстээ дурсамжийн үе шат болдог. Нялх хүүхэд магадгүй шинэ дурсамжаа цэгцэлж чаддаггүй учраас бие организм нь амрахыг шаардаж байдаг байна. Гэхдээ амрах, сэрүүн байх, унтахын аль аль нь дурсамжид чухал нөлөөтэй боловч харамсалтай нь өнгөрсөн бүхнийг мартуулж, анхаарал сарниулдаг байна.