
БНАСАУ-ын төв банк мөнхийн удирдагч Ким Эр Сений хөргийг 5000 вонны дэвсгэртээ арилгалаа. Ингэснээр тус улсыг үндэслэгч аугаа удирдагч Ким Эр Сений дүртэй мөнгөн дэвсгэрт үлдсэнгүй. Одоогоос таван жилийн өмнө 1000 болон 2000 вонны дэвсгэртээс түүний дүрийг халсан юм. “Чусон Ильбо” сонинд бичсэнээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 5000 вонны шинэ дэвсгэртийн урд талд өвөөгийнхөө төрсөн нутаг Мангёндэ тосгоны зураг, ард нь Пхеньян дахь Үндэсний музейн зургийг байрлуулахаар сонгосон гэнэ. Хойд Солонгосын 5000 вонн нь 40 ам доллартай тэнцэнэ гэж тус улсын албаныхан тооцдог ч бодит байдал дээр энэхүү мөнгөн тэмдэгт нэг доллараар ч олон улсад үнэлэгддэггүй ажээ. Өмнөд Солонгос дахь эх сурвалжийн мэдээлснээр мөнгөн тэмдэгтийг шинэчлэх хөтөлбөр нь Ким Жөн Уны эдийн засгийн бодлого, мөн инфляц өссөн зэрэгтэй холбоотой аж. Тэрбээр өвөөгөө мөнгөн тэмдэгт дээр залахаас татгалзсан нь өөрийгөө түүнээс дутуугүй удирдагч болсныг харуулах гэсэн оролдлого ч байж магадгүй гэж таамаглах хүмүүс байна.