
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахаас гадна саарал ордноор албан уулзалтууд хийж байсан. Харин тэрээр өнгөрсөн долоо хоногт АНУ явж найз Г.Занданшатарыгаа эргээд иржээ. Учир нь Г.Занданшатар АНУ-д өнгөрсөн хавар томоохон осолд орж бие нь тааруу байсан юм. Тэр үед МАН-ынхан эргэж тойрч байсан билээ. Харин энэ удаа С.Бямбацогт өөрийн биеэр АНУ очиж УИХ, гишүүн, ГХ-ны сайд асан Г.Занданшатартай уулзжээ. Энэ тухайгаа өчигдөр цахим хуудаснаа “Журмын анд Занданшатараа эргэлээ. Америкчуудад Монгол хүний тэвчээрийг найз минь бишрүүлжээ. Сэтгэл зовж, санаа тавьсан бүх хүмүүст мэнд дамжуулсан. Бие нь сайжирч байна. Одоо санаа зоволтгүй гэж эмчилэгч эмч нар нь хэлж байна лээ. АНУ-ын Төрийн Департаментынхан бас санаа тавьж байсан байна” хэмээн жиргэсэн юм.
Сэтгэгдэл (34)