Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтан ордны соёлын орон зайг судалж эхэллээ

2014-8-27
0
ЖИРГЭХ
      Орос, Монголын эрдэмтэд хамтран Бат хааны Алтан ордны улсын нийслэл Сарай Бату хотын архелогийн дурсгалт газрыг дахин судлахаар болжээ.
      Орос, Монголын эрдэмтэд хамтран Бат хааны Алтан ордны улсын нийслэл Сарай Бату хотын архелогийн дурсгалт газрыг дахин судлахаар болжээ. Одоогийн Оросын Астрахан мужид байрлах Монголын эзэнт гүрний хөшөө, дурсгалыг цаашид үргэлжлүүлэн судлах их ажлыг манай улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн болон Астрахань мужийн Соёлын яамны дэргэдэх Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “Наследие” төв хамтран явуулна. Тиймээс тус хоёр байгууллагынхан Зүчийн улсын буюу тодруулбал, өнөөгийн евразийн улс төрийн суурь тавигдсан Алтан-Ордны түүх соёлын өвийг судлах, нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой хэлэлцээр хийж, хамтарсан судалгааны ажил явуулах протоколд гарын үсэг зурсан байна. Ямартай ч хоёр орны эрдэмтдийн судалгааны эхний ажлаас гарсан үр дүн, сонин хачиныг Халимагийн судлаач, зохиолч Василий Цереновийн бичсэнээр хүргэж байна.

Василий Церенов, зохиолч Халимаг улс

    Тохиролцсон ёсоор хоёр талын судлаачид оролцсон хамтарсан археологийн судалгааны баг энэ намраас тус мужийн Маячный тосгоны дэргэд буй Алтан-Ордны үед хамаарах энгийн иргэдийн булшийн малтлага судалгаа явуулах бол ирэх жил буюу 2015 оноос Лапас тосгоны дэргэдэх хаадын бунханы цогцолбор шинжлэн судлахаар тохиролцжээ. Эдгээр дурсгалуудыг он цагийн хувьд XIII-XIV зууны үед хамаарах тухай тус мужийн судлаачид өгүүлнэ.
IMG_0882-1
Сарай-Бату хотыг судлах эрдэмтэд

    Хамтарсан археологийн судалгааны ажил явуулах протоколд гарын үсэг зурахын өмнө буюу тавдугар сарын 15-ны өдөр үдээс өмнө Монгол улсаас тус Халимаг улсад суугаа консул У.Гончигжав болон Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Ганбат болон Астрахань мужийн “Наследие” төвийн судлаач, доктор Д.В.Кутуков Астраханийн Их сургуулийн багш, доктор Д.В.Васильев болон бусад албаны хүмүүсээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг Сарай-Бату хотын туурь орших Селитренное балгас, хаадын бунханы цогоцлборын өнөөгийн байдалтай танилцаад Красный Яр тосгоны дэргэд байх Маячные бугры хэмээх дурсгалыг үзсэн байна. Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнг төлөөлж буй Н. Ганбат буюу эрдэмтэн нарийн бичгийн дарга сэтгэл ихэд хөдөлсөн нь харагдана. Чухамдаа Алтан Ордоны түүхэн дурсгалд анхлан гар хүрнэ гэдэг Монгол улсын эрдэмтэн судлаач хэн хүний эрхэм мөрөөдлийн нэг. Ховорхон тохиох аз завшаан, дээр нь өндөр үүрэг хариуцлага тул догдлох нь зүйн хэрэг буй за.
925014f6ed500ef5original
    Хамтарсан ажлын хэсэг цааш явсаар XVIII зууны үед амьдарч асан нэгэн халимагийн язгууртны нэрээр өдгөө нэрлэгдэх болсон Замьяны /Жамьян?/ хэмээх тосгонд хүрэлцэн ирээд паром буюу татлага онгоцоор Ижил мөрнийг гатлав. Удалгүй Шаргат хэмээх тосгонд ажлын хэсэг аяны дөрөө мулталлаа. Энэ тосгонд түүхэнд тэмдэглэгдсэн Хошуудын хурул буюу халимагийн зурхайн төв болох энэхүү хурлыг /дацанг/ 1814-1817 онуудад түүхч, сэтгэн бодогч Баатар Увш Түмэнгийн зургаар босгосон ажээ. Нэгэн үе уг дацанд бурханы шашны дүрслэх урлагийн ховор нандин дурсгалуудаас гадна нэн ховор монгол, түвэд, халимагийн зохиол, бүтээл хадгалагдаж байсан гэдэг. Дацанд алс холын Цастын орноос болон Монголоос шашны эрдэмд төгс нэвтэрсэн лам хуврагуудыг залж залуу лам нарт номын дуу өргүүлэн бурханы номд хөтлөн оруулж асан ариун номын өргөө байсан гэнэ. Энэ дацанд тухайн үед Оросын эзэн хаан Александр II, францын зохиолч Александр Дюма, германы эрдэмтэн ургамал судлаач Александр Гумбольдт, “монголын ертөнцийг хальт ч болов харах” хүсэл тээж асан оросын нэрт яруу найрагч Велимир Хлебников гэсэн нэр алдар нь дуурсагдсан хүмүүс зочилж байсан түүхтэй ажээ. Өдгөө дацанг сэргээн засварлаж буй бөгөөд хамгаалалтын бүс тогтоохын сацуу анх байсны дагуу буюу гол хаалганы хоёр талын жигүүрийг сэргээнэ гэдэгт гүнээ найдна.

    Орос-Монголын хамтарсан ажлын хэсэг малтлага судалгаа хийх газар хүрэлцэн очиход бүртийх ч үүлгүй тэнгэр, нар гийсэн сайхан өдөр угтлаа. Эргээсээ хальсан Ижил мөрөн болон Ахтуба гол, өндөр сахлаг өвстэй нуга, ой шугуй, цэлгэр тал нутаг ээлжлэн хаяа нийлэн солонгын долоон өнгөөр туяарах нь юутай үзэсгэлэнтэй. Бидний зогсож буй Ижил мөрний зүүн эргээр хэдэн зууны тэртээд Бат хаан нүүдэллэдэг байсан гэдэг. Чухам энэ л газарт Плано Карпини 1246 онд их эзэн хаантай улзаж зах хязгаар нь үл харагдах нүүдлийн том хот, бишрэм тансаг орд харш юуг нь нүдээр үзсэн буюу. Мөн Гильом де Рубрук нүүдлийн том хот, эзэн хааны орд харшийг хараад өөрийн эрхгүй сүрдсэн хэмээн бичсэн нь бий. Тухайн үеийн Алтан Ордонд холимог угсаатны бүрэлдэхүүнтэй байсан буюу түрэг-монгол славян ард иргэд хаяа нийлэн амьдардаг байжээ. Үүнийг батлах мэт биднийг Алтан Ордны туурь өөд явах замд Селитренный тосгонд зам тоссон цайны газрын эзэн болох хувиараа аж ахуй эрхлэгч Тургунов Махмуд хэмээх узбек залуу ихэд халуун дотноор угтаж дорнын иргэдийн хоол болох халуун самса буюу мах, ногоогоор хачирлаж шарсан бууз адил хоолоор дайлсан нь бидний ажлын эхлэлийг мялаав.
925014f6ed500ef5original
    Сарай-Бату хэмээн нэрийдсэн нь Бат хааны орд өргөөний нэр бөгөөд персээр “сарай” гэдэг нь орд гэсэн утгта авдаг байна. Сарай-Бату хот нь дундад зууны томоохон нийслэл хот байсан бөгөөд өдгөө зузаан өвс ургамал битүү ургасан зузаан элсэн давхарга дор орших ажээ. Тухайн үедээ энэ хот хэрмээр хүрээлэгдээгүй байсан нь өдгөө үлдсэн тууриас тод харагдана.   Энэхүү хотын туурь нийтдээ 22 км2 талбай эзэлнэ. Бат хаан өвөг дээдсийн сургаалийг хатуу мөрдөн нүүдэллэн амьдардаг байсан хэдий ч Евразийн худалдаа, соёлын болон дамжин өнгөрөх төв болсон нүүдлийн хот байгуулсан нь энэ ажээ. Тухайн үед персийн түүх дэвтэрлэгч Рашид ад-Динтай нэгэн цаг үед амьдарч асан Ибн Фазлаллах Ширази “Тэрээр өөрийн бодол санаа лугаа адил аугаа хот босгов” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл арабын жуулчин Ибн Баттута “Сарай хот нь уудам талд тэнгэрийн хязгаар хүрсэн орон зай эзэлсэн үзэсгэлэнт хотын нэг бөгөөд дөрвөн зүг найман зовхисын хүн ард хөлхөсөн зах зээл бүхий өргөн гудамж талбайтай хот болой” хэмээн тэмдэглэсэн ажээ. Тэрээр дагалдагсадын хамтаар хотыг бүтэн тойрохоор шийдэн “бид хотын нэг захад суудаг байсан бөгөөд нөгөө хязгаарт нь хүрэхээр өглөө эртлэн гарсан боловч үдийн хойно л саяа товолсон газартаа хүрэв. Тэндээ мөргөл үйлдэн дараа үдийн хоолоо идээд эргэн явахад нар шингэх үед саяа буусан буудалдаа эргэж ирэв. Нэг удаа бид хотыг хэр өргөн болохыг үзэхээр өглөө эртлэн гарсан боловч үдийн хойно нөгөө захад нь ирэв. Бидний зам үргэлжилсэн байр сууц, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн дэргэдүүр өнгөрөх бөгөөд сул газар ер харагдсангүй” гэж тэмдэглэсэн байдаг. Сурвалжийн болон тухайн үед явж өнгөрсөн жуулчдын тэмдэглэл сэлтээс үзэхэд энэ хот тухайн үедээ ихэд тохижсон бөгөөд байшин сууцыг шохойгоор зуурсан шатаасан тоосгоор босгож ус сувгийн сүлжээ, суваг шуудуутай байсан гэдэг. Оршин суугчдын хувьд монголчуудаас гадна орос, кипчак, яс, черкес, грекчууд амьдран суудаг байжээ. Ибн Баттутын өгүүлэхээр “өөр өөр угсаатны төлөөллүүд тус тусдаа нэгэн дүүрэг болон амьдрах бөгөөд мөн газартаа өөрийн захтай ажээ” хэмээн бичсэн байдаг. Түүх дэвтэрлэгчдийн өгүүлэхээр гар урчууд буюу төмрийн дархачууд, шаазан ваар урлаачид, сийлбэрчид, уран дархачууд бүхэл бүтэн дүүрэг болон амьдардаг байсан ба археологийн судлаачид элдэв шавар эдлэл шатаах зуухны үлдэгдэл хэдэн арвыг малтан илрүүлсэн нь үүнийг батлана. Бидэнд замчлан хөтөч хийж асан археологчид малтлага судалгаагаар илрүүлсэн шатаах зуухны туурь буюу бидний хэлж заншсанаар “байван” байлаа. Долоон зууны тэртээд шатаагдсан тоосгоны үлдэц болох тал болон бүтэн хийцүүд бидний өмнө хэвтэж байх нь нэн сонин ажгуу.

    1261 онд Алтан Орд хотноо үнэн алдартны сүм байгуулагдсан мэдээ байдаг. Энэ талаар Оросын судлаач Г.В.Вернадский “Хэрэв Зүчийн угсааны монголын хаад үнэн алдартны шашинд орсон бол Москва биш харин Сарай хот оросын шашин, соёлын төв нь болох байсан байж болох юм” хэмээн бичсэн байдаг. Өдгөө Сарайн тэргүүн хамбын албыг митрополит Крутицкий болон Коломенский нар хашдаг ажээ. Сарай хот нь 1395 оны Төмөр хааны байлдан дагуулалтад өртөөгүй, харин XV зууны хоёрдугаар хагасаас доройтож эхэлсэн байдаг. Хотын барилгууд нэгэн зууны туршид харьцангуй бүрэн бүтэн байсаар Оросын хаан Федор Давыдовичийн 1578 оны зарлигаар хотын үлдэгдэлийг буулган “тэр газар хот босгох” буюу Астрахань хотыг цогцлоон босгоход тоосго, чулуу зэргийг нь ашигласан ажээ. Бидний хөтөчийн нэг болох залуу археологч зам дээрээс Алтан Ордны үеийн хоёр ширхэг алтан зоос олсонд бид “аяны алтан шар зам” ивээж удахгүй явагдах малтлагын ажил олз омог ихтэй байх нь хэмээн билэгшээв.
925014f6ed500ef5original
    Алтан Ордны туурь хүрэх замын дагуу буюу Лапас тосгоноос зүүн этгээдэд хөтөчийн өгүүлэхээр хаадын бунханы цогцолбор байх бөгөөд замд хамгийн ойр байх бунханы одоо байгаа байр байцаас үзвэл тухайн үедээ нилээд том байгууламж байсан бололтой. Астрахань хотын судлаач археологч В.Л.Егоровын өгүүлэхээр энэ газар оронд 1367 онд үйлдэгдсэн газрын зурагт тэмдэглэгдсэнээр лалын шашныг үл дагасан Зүчийн үр хойчсын бунхан босгосон ажээ. Түүний таамаглахаар энэ цогцлоборт Бэрх, Узбек, Жанибек болон Бердибек нарын бунхан байх ёстой гэнэ. Мөн тэрээр энд Бат хааны болон бусад Алтан Ордоны хаадын бунхан байхыг ч үгүйсгэхгүй гэж үздэг ажээ. Ингэж гэмээнэ эртний монгол ёсоор газрын гүнд оршоож хөрсөн дээрээ ямар нэг содон тэмдэг байх ёсгүй гэдэг. “Маячный бугор” орчимд Алтан Ордны үед хамаарах оршуулгаас зарим нэг нь газрын хөрсний өнгөн хэсэгт буй нь тодорхой харгадана.

    Монгол-Оросын судлаачдын эрдэмтдийн хамтарсан судалгааны багын ажил бидний үзэхэд манай хоёр улсын түүхэнд хамаарах цаг үеийн гол хэсгийг судлахад ихээхэн дөхөм үзүүлэхээс гадна судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх, сурталчлан түгээхээс гадна аялал жуулчлалын болон соёлын олон арван төслийн суурийг тавихад тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй болов уу. Жишээлбэл, өдгөө байгуулагдаад буй Алтан Ордоны оршин суугчдын ахуй амьдрал, соёлыг дэлгэн харуулсан музейн нэгэн хэсэг болгон Бат хааны дурсгалын цогцолбор музей байгуулах төсөл байж болох юм. Учир нь Алтан Ордоны соёл одоо ч гэсэн энэ нутагт амьдарч буй ард иргэдийн дунд үе дамжин өвлөгдөн буй ажээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “...түүх бол гурамсан аргамжаа бөгөөд мөн чанар нь алдагдаж гэмээнэ аль нэг хэсэгтээ эрчлээс нь сулран задардаг...” хэмээн өгүүлсэн байдаг. ОХУ-д Алтан Ордонд хандах хандлага нэгэн үе сул буюу төдий л анхаарлын төвд бус байсан бол өнөө үед энэ үеийн түүхийг нухацтай судлах судалгаанд шилжиж байна. Учир нь Алтан Ордон бол тухайн үедээ Барууны ертөнцийг Дорно дахинтай, ард түмэн, соёлыг холбоход чухал үүрэгтэй улс байсан буюу. Үүнээс гадна Оросын төрт улс бий болоход эл улсын гүйцэтгэсэн үүрэг маш их ажээ.  Н.С.Трубецкойн бичсэнээр “Москвагийн төрт улс нь Монголын эзэнт гүрний залгамж холбоо нь болоод зогсохгүй төрийн бүтцийг агуулгын хувьд үзэл бодлын зарим нэг онцлог талыг нь ч өвлөн авсан” ажээ.  
925014f6ed500ef5original
Өнөөдөр өнгөрсөн үеийн түүхийн сургамж нь чухам цаг үе олсон ихээхэн сургамжтай буюу ОХУ-ын хувьд Евразийн эдийн засгийн холбоо байгуулахаар түмэн саад бэрхшээлийг туулан буй үед оросын болон нүүдэлчдийн оюуны ололтыг нэгэн үе буюу долоон зууны тэртээ нэгэн дээвэр дор нэгтгэж байсны адил дахин нэгтгэх боломж ч байж болох юм.

Элиста – Астрахань – Сарай-Бату
2014 оны тавдугаар сарын 15-16

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Мөнхөө, ЧД дүүрэг. (202.9.46.33)
    Халамж авах иргэн нь үлджээ, шалгаж дуусдаггүй халамжийн ажилтан минь эн?!?! Шалгамаар л байх уу?!??
    2023 оны 12 сарын 18 | Хариулах
  • М.Эрдэнэбаатар (202.179.11.122)
    Их хаан Батын алдар дуурсаг.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Монгол (112.72.13.220)
    Манай эрдэмтэд одоо л ажилаа хийж эхлэж бна. Тэр нутаг орноос 13- 15 зууны үеийн бодит олдворууд чухал. Ер нь Орос дахь татаруудын угсаатны хувцаслалт зарим соёлд дундад эртний Монгол соёлын үлдэл бий. Учир нь Манж хятадын нөлөө урсгал бага гэж боддог Энэ ажилаа сайн хийхийг хүсье. Үүгээрээ Орсын болон Казахстаны зарим нэг түүхийг гуйвуулагчидад хариулт болно !Тэднийхээр бол Монголын эзэнт гүрэн огт байгаагүй,казахын өвөг дээдэс байгуулсан Чингис хааны эзэнт гүрэн,алтан ордны улс( түрэг). Тартарын гүрэн буюу русь-н гүрэн, Монголчууд орсын газар нутагт огт ирж байгаагүй гэх мэт Дэлхийн түүхийн эсрэг мэдэмхийрэх нь ихэслээ.жш нь; Николай Левашев гэж харанхуй нэгэн байна.Энэ бүгдэд бодит хариулт өгөх хэлтэй устай эрдэмтэн мэргэд байгаа гэдэгт мөхөс би итгэж байна,
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Мгл (103.26.193.27)
    Кино зураг авах гэж босгосон шавар оромж узуулж, урьдчилж тавьсан зоос олоод лямаршуу судалгаа явах нь тодорхой.Орсууд , казахууд туухээ шинээр зохиох санаатай, туундээ монголын туухчидииг ашиглах нь дээ
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • mini obog deeds mini (112.72.13.3)
    Zuchiin huu bat bol agui ih haan bolee.ih haani baiguulsan carai berh hotuud bol delhiin hot boloi
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.20.214)
    bid iim olhiogui baihaar mongoltoi holbooti geheesee ichdeg biz.chechen shig daichin singa shig hugjilteei baival uursdiiguu mongoloos garaltai l geed unah baih
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.7.6)
    дэрсэн шаахайтай ядуу тариачин оросуудад манайхан их юм заасан байх даа
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • ыыы (202.72.245.122)
    АРАБ МАЯГИЙН СУУРИН ГАЗАР
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • ыыы (202.72.245.122)
    ИНГЭЖ СОЛИОРЧ БАЙХААР СУДАЛГААНЫ ЇР ДЇНГ НЬ ХАРААЧ
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.8)
    "Курица не птица, Россия не Европа" гэдгийг оросууд одоо л ухаарч байх бололтой
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • монгол (103.9.90.229)
    Орос агуу гүрэн хэвээр байя гэвэл Алтан ордны улсыг судлах, Монголыг судлах хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй дээ
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • sain xalimag (202.126.91.70)
    Монгол улсаас тус Халимаг улсад суугаа консул У.Гончигжав болон Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Ганбат ene 2 maani bidend medeelel uguxgyi ym baix daa. uursduu xaraad l setgel xanachix ymaa
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.193.15)
    Оросууд Алтан ордын улсын тухай дурсах маш дургүй бөгөөд татар монголын зэрлэгүүд зөвхөн алж хядаж дээрэмдэж байсан гэсэн санааг үр хүүхдүүддээ өвлүүлсэн байдаг Яг үнэнигй хөөвөл монголын их гүрэн яах аргагүй оросын суурь эх нь болсон бахй ёстйо юм
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 45 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 10 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 12 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 15 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 53 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 9 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 30 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 33 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 34 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 44 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 38 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 41 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 42 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 29 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 44 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 49 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 52 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК