Манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг сургалт Клиникийн нэгдүгээр Амаржих газрын хурлын танхимд болсон юм. Анх өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бразил улсын Сан-Паула хотноо болсон “Дэлхийн хэт авиан оношлогооны конгрессийн хуралдаан”-ы үеэр Монгол Улс хэт авиан нийгэмлэгээс гаргасан төсөл хөтөлбөрийн санаачилгыг авч хэлэлцэн, сургалтын төвийг байгуулах саналыг дэмжсэн байна.Ингэснээр мөн ондоо багтаан “Эх барих эмэгтэйчүүд- хэвлийн хөндийн эрхтэнүүдийн хэт авиан оношлогоо” сэдвийн дор эмч нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байсан аж.
Цаашид уг сургалт таван жил үргэлжлэн явагдах бөгөөд энэ жилийн сургалтанд улсын болоод хувийн хэвшлийн 250 гаруй хэт авиан оношлогооны эмч нар хамрагдаж байна.
Сургалтыг Азийн хэт авиан оношлогооны нийгэмлэгийн Ерөнхийлөгч, профессор Tiu Chui-Mei, Сөүлийн их сургуулийн профессор Seung-Pyk Lee, Тайванийн “Dept of Radiology,Taipei Veterans” эмнэлгийн эмч Tiu Chui-Mei нар уригдан ирж, лекцүүдийг хөтлөн явуулсан. Энэ нь манай эмч нарт өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарын ажилтануудаас харилцан туршлага солилцох, мэдлэг чадвараа ахиулах, олон улсын хэт авиан оношлогооны талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломж гэдгийг зохион байгуулагчидын зүгээс онцолж байлаа.