Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.Путин, Си Зиньпин, Ц.Элбэгдорж нар юу ярив?

2014-9-12
0
ЖИРГЭХ
Өчигдөр олон улсын анхаарлыг татсан маш чухал үйл явдал Тажикстаны нийслэл Душанбед боллоо.
    Өчигдөр олон улсын анхаарлыг татсан маш чухал үйл явдал Тажикстаны нийслэл Душанбед боллоо. Тэр бол Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт юм. Тус уулзалт түүхэнд анх удаа гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон юм. Уулзалтаар тэд юу ярьсаныг дэлгэрэнгүйгээр хүргэе.
IMG_5880Ц.Элбэгдорж: Монгол Улсын санаачлагаар зохион байгуулж буй энэ удаагийн гурван улсын төрийн тэргүүний уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Энэ завшааныг ашиглан Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа саяхан  Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин Танд, ажлын айлчлал хийсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин Танд гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. 

Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний энэ 8, 9 дүгээр сард хийсэн айлчлал нь маш ажил хэрэгч, цагаа олсон түүхэн айлчлал болсныг энд дахин цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Өнөөдөр бид харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын тухай ярилцахаар энд цуглаад байна.
Гурван улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийж байх тухай Монгол Улсын санал дараахь хүчин зүйлтэй холбоотой юм.

Нэг. Монгол Улс нь, ОХУ, БНХАУ- тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бодлогыг гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл гэж үздэг. Урт хилээр холбогдсон хөрш орнуудын хувьд манай гурван улсын хооронд гурван талаараа зөвшилцөж шийдвэрлэх, гол нь дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой асуудлууд байдаг.

Хоёр. Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд бүхлээрээ оршдог цорын ганц улс юм. Мөн зөвхөн хоёр хөрш орныхоо нутгаар дамжин далайд гарах боломжтой орон юм.

Гурав. Монгол Улс нь өөрийгөө, ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг юм.

Эдгээр хүчин зүйлийг үндэслэн тус гурван улсын дээд хэмжээний уулзалтын зарчмыг Монгол Улс дараахь байдлаар томъёолж байгаа юм.

1.    Гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, 3 жил тутамд хийж байх.
2.    Энэ уулзалт нь олон нийтэд нээлттэй, гурван улсын хамтын ажиллагааны нийтлэг зарчимд нийцэж байх.
3.    Уг уулзалтаар талуудын сонирхсон асуудал тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэж байх.

Энэхүү саналаа би БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путин нарыг саяхан манай улсад айлчлах үеэр мөн дэвшүүлж ярилцсан. Өнөөдөр энэхүү санаачлагын талааар ярилцах боломж гарч манай хоёр хөршийн төрийн тэргүүн болон албаны хүмүүс энэ хүндэт танхимд хүрэлцэн ирсэнд дахин гүн талархлаа илэрхийлье.
Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын хувьд дараах гурван асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрэхийг гол зорилгоо болгож байна.

Нэгдүгээрт: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын “Улаанбаатарын уулзалт”-ын талаарх дээр миний хэлсэн үндсэн зарчмын тухай харилцан санал солилцож нэгдсэн шийдэлд хүрэх,

Хоёрдугаарт: Си Зиньпин дарга, В.В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн явцыг идэвхжүүлж, гурван талын ажлын хэсгийн уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх асуудлыг шийдвэрлэх. Мөн ийм ажлын хэсгийн уулзалтыг “Байгалийн хий дамжуулах баруун шугам”-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих  асуудлыг судлах зорилгоор Улаанбаатарт хийж болох юм.

Гуравдугаарт:  Энэ оны 11 дүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэхийг Эрхэмсэг дарга Си Зиньпин, Эрхэмсэг Ерөнхийлөгч В.В.Путин нараас хүсэж байна. Дээд хэмжээний “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байх, эхний уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх саналыг бид мөн дэвшүүлж байна.

Ингээд манай гурван улсын бодит хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо гурван талын дээд хэмжээний анхны албан уулзалт хийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлж үгээ өндөрлөе. Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

IMG_5880В.В.Путин: Шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах тухай бодолцож болно

 “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын  уулзалт зохион байгуулсанд маш их баярлалаа. Бидний уулзалт амжилттай болж байна. Монгол Улсад миний хийсэн айлчлал Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойтой холбоотой байсан. ЗХУ, Монгол Улс, БНХАУ нь Германы фашизм болон Японы милитаризмын цохилтыг өөрсдөдөө хүлээсэн үйл явдал 75 жилийн өмнөх ч гэсэн бид сайн санадаг. Дэлхийн II дайны үед Монгол Улс бидэнд маш их тусалсныг бид хэзээ ч мартахгүй. Ирэх жил бид Эх орны их дайнд ялсны 75 жилийн ойг тэмдэглэнэ.  Энэ ойд ажил нэгтэй хоёр нөхрөө урьсан байгаа. Урилгыг хүлээн авсанд баяртай байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ нь газар зүйн хувьд хил залгаа оршдог. Дэд бүтэц,эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагааг хөгжүүлж, энэ талаар байнгын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олдож байна.

Мөн гурван талын уулзалт хийх бололцоог олгож өгсөн Тажикистаны талд талархаж байгаагаа илэрхийлье.

Эхлээд олон улсын байдлын талаар хэдэн үг хэлье. Бид бүгдээрээ Төв болон Зүүн хойд Азид тогтвортой байдал бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа билээ. Бид гурван талын уулзалтын хэлбэрийг бодолцох нь зүйтэй байх. Мөн ноён дарга Си Зиньпин зарим хэлбэрийг хэллээ.Түүний дотор ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж болох юм. Энэ уулзалт гишүүн орнуудын нийслэл хотуудад тогтмол болдог.  Дараагийн уулзалт ОХУ-ын Уфа хотноо ирэх оны долдугаар сард болох үеэр гурван талт уулзалтыг хийж болох юм.

Гадаад хэргийн дэд сайд нарын хэмжээнд уулзалт хийж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал боломжийн гэж бодож байна. Ийм санаачлагыг хэрэгжүүлэх нь бас гурван талт уулзалтын хэмжээг өсгөж байгаа. Эдгээр асуудлыг Гадаад хэргийн яамдын хүрээнд боловсруулах хэрэгтэй байх. Мөн бидний хэтийн төлөвтэй хамтын ажиллагааны тухайд гэвэл УБТЗ болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах талаар бодолцож болно. Бид бас Торгон замын төслийн тухай сайн мэдэж байгаа. Түүнийг Оросын бусад төсөлтэй уялдуулж бодож болох юм. Мөн Талын зам гэсэн төсөл байна.

Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох юм. Үүнийг Хятад, Монголын тал сонирхож байгаа бол хийж болно.Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуй болон байгаль орчны зэрэг чиглэлд хамтран ажиллах төслийг боловсруулж болох юм. Манай зохих яам, албад эдгээр асуудлыг нарийвчлан боловсруулахыг санал болгож байна. Эдийн засгийн үр ашгийг бодолцож шийдвэр гаргаж болох юм.
Бидний гурван талын уулзалт ШХАБ-ын уулзалтын үеэр болж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй юм. Манай Монголын анд нөхөд зохих шийдвэр гаргаж Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгох асуудалд гишүүн орнууд бүгдээрээ бэлэн гэж бодож байна. Баярлалаа.
 
IMG_5880Си Зиньпин: Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулах боломжтой

 “Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулж, бие биеийн сонирхсон хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон нь маш их чухал ач холбогдолтой юм. Уулзалтаас нааштай үр дүн гарна гэдэгт найдаж байна. Баярлалаа.

Би гурван улсын уулзалтын талаар Хятадын талын саналыг хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагын дагуу гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаас Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхэд өндөр, чухал ач холбогдолтой гэдгийг илэрхийлж байна.

Миний Монголд хийсэн айлчлалын үеэр ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Хятад, Монгол, Орос гурван улсын стратегийн харилцааг хөгжүүлэх нь ач холбогдолтой гэж тохиролцсон. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт бол улс төрийн хувьд гурван талын харилцан итгэлийг улам нягт болгоно. Эдийн засгийн хувьд гурван тал өөр өөрийн давуу талыг ашиглаж харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталсан хамтын ажиллагаа явуулж, харилцан нөхөж, хамтдаа хөгжих болно. Үүнээс гадна Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд ашигтай юм. Сайн эхлэл нь амжилтын хагас гэж хэлж болно.

Энэ удаагийн уулзалтаар цаашид гурван талын харилцааг хөгжүүлэх сайн суурь үндэс тавигдлаа гэж найдаж байна. Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бодит хэд хэдэн санал дэвшүүлсэн. Жишээлбэл, гурван талын тогтмол уулзалт хийх санал дэвшүүллээ. Хятадын талд ч өөрийн санал байдаг. Энэхүү саналыг гурван тал ярилцаж болно. Орос, Монгол, Хятад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг гурван улсад тогтмол ээлжлэн хийх, эсвэл шаардлагын дагуу олон улсын арга хэмжээний үеэр зохион байгуулж болно. Жишээ нь, ШХАБ-ын арга хэмжээний үеэр байж болно.

Би бас өөр нэг санал хэлье. Гурвуулаа өөр өөрийн холбогдох байгууллагад журам гаргаж, гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар  ярилцах сэдэв, үр дүнгийн талаар нухацтай судалж, гурван талын Гадаад харилцааны дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, гурван улсын хамтын ажиллагааг цогцоор явуулах санал гаргаж байна.

Монголын тал АПЕК-т элсэх саналтай байна. Энэхүү саналыг бид нар дэмжиж байна. Мөн холбогдох бусад талуудтай хамт хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна. Хятад, Орос, Монгол гурван талын хамтын ажиллагааны бодит үйл ажиллагааны эхний шат бүрдэж байна.

Өнгөрсөн жил Хятадын тал Торгоны замын эдийн засгийн бүс гэсэн санаачилга гаргасан. Үүнд Орос, Монгол хоёр тал нааштай хандсан. Би ноён Ерөнхийлөгч В.В.Путинтай тохиролцсон. Хятадын торгон замын эдийн засгийн бүс болон Орос, Европ, Азийн төмөр замтай үүнийг холбогдуулахаар тохироцсон. Би ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тохиролцлоо. Торгон замын эдийн засгийн бүс болон Монголын талаас санаачилсан Талын зам саналтай уялдуулах болно.

Гурван улсын хөгжлийн стратеги харилцан нийцэж байна. Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулж, 1+1+1 гурваас гарна гэсэн зорилтыг биелүүлэх боломжтой байна. Гурван улсын хоорондын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь маш чухал. Мөн энэ бол бидний өмнө тулгамдсан асуудал байдаг.

Гурван улсын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлж, гурван улсыг холбох төмөр замын гол шугамыг шинэчлэх, мөн гурван улсыг холбох төмөр замын шинэ шугам байгуулах талаар ярилцаж болно. Гурван тал мөн гурван талын хил дамнах авто замын бүтээн байгуулалтыг урагшлуулж болно. Мөн тээврийн хялбарчлалыг урагшлуулж болно. Монгол Улс бол далайд гарцгүй орон. Монголоор дамжуулах ачааны хэмжээг нэмэгдүүлэх, транзитын тарифыг багасгах санал дэвшүүлснийг Хятадын тал ойлгож байна. Бид нар Монгол, Оросын талтай хамтарч, гурван талын транзит тээврийн яриа, хэлэлцээг урагшлуулах, гурван талын транзит тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад, Орос нэгэнт 750 МгВ 500 киловольт цахилгаан дамжуулах сүлжээ байгуулсан. Мөн хил дамнасан цахилгаан сүлжээ, цахим сүлжээний бүтээн байгуулалтын талаар судалж байна. Цаашдаа гурван талын цахилгаан станц байгуулах асуудлыг ярилцаж болно. Мөн Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох талаар ярилцахад бэлэн байна.

Хятадын тал Монгол, Оросын талтай хамтран аялал жуулчлал, мэдээлэл, гамшигтай тэмцэх салбарын хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна. Гурван тал ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа явуулахыг нааштай судалж байна. Өөр өөрийн хөгжлийг ШХАБ-ын хөгжилтэй уялдуулж хамтдаа хөгжиж болно.

Монголын тал өнгөрсөн онд Бишкект болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр, мөн Узбекстанд болсон Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хэд хэдэн санал дэвшүүлснийг бид нар чухалчлан үздэг. ШХАБ болон Монгол Улстай хамт худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, техникийн салбарын хамтын ажиллагаа явуулахыг бид дэмжиж байна.Олон жилийн дараа ШХАБ-ын гишүүн орнуудыг нэмэгдүүлэх хуулийн бэлтгэл үйл ажиллагаа дуусах гэж байна Монгол бол тус байгууллагын анхны ажиглагч орон. Аль болох жинхэнэ гишүүн болох нь тус байгууллагын хувьд ашигтай. Мөн Монголын аюулгүй байдал болон хөгжлийн ашигт нийцнэ.Монголын найрсаг хөрш, стратегийн түншийн хувьд Монгол Улс ШХАБ-т элсэхэд нааштай хандаж байна. Монголын тал үүнийг нухацтай судлахыг хүсч байна.

Бид НҮБ-ын дэглэм, зарчмыг хамтдаа хамгаалж, олон улсын харилцааны үндсэн зарчмыг хамгаалж, НҮБ-аар гол үүрэг гүйцэтгүүлж байгаа олон улсын дэг журам болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны тогтолцоог хамтдаа хамгаалах ёстой. Мөн бусад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцох үйл ажиллагааг эсэргүүцэх ёстой. Бид харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах аюулгүй байдлын шинэ үзэл санааг баримтлах ёстой. Бид нар энх тайван, яриа хэлэлцээ, улс төрийн шугамаар олон улсын маргаан болон халуун асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно.Украины хямралыг улс төрийн аргаар шийдэхийн тулд В.В.Путин Ерөнхийлөгчийн гаргасан хүчин чармайлтыг дэмжинэ.

Ирэх жил Дэлхийн II дайн дууссаны 70 жил, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойгоор би болон ноён В.В.Путин харилцан тохиролцсоноор хэд хэдэн тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулна. Ирэх жил би Москвад очиж, Ерөнхийлөгч В.В.Путин Хятадад ирж тэмдэглэлт арга хэмжээнд оролцох болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад улсын удирдагч нар Хятад, Орос хоёр талаас зохион байгуулах тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцоход таатай байна. Бид цаашид Монголын тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Монгол Улс АПЕК-т элсэхийг дэмжинэ.

Монголын талаас санаачилж буй Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж байна. Монголын тал зохистой хэлбэрээр Зүүн хойд Азийн механизмд оролцохыг дэмжинэ. Энэ хэлэлцээ маш их ач холбогдолтой юм.

Т.Хулан  ДУШАНБЕ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • 3 dah hursh (85.179.186.38)
    technikiin devshil, shinjleh uhaan, ardchilsan uzeliig tugeegch 3 dah hursh boloh Japan Germany zereg naiz naraa bas anhaarj l baigaa baih gedeg t naidya daa. Busdaaraa bol ch ok oo ok.
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • tb (202.126.89.185)
    gutrangi uzel hamag yumiig balladag yum shuu mongolchuud yamar ch uyed zovhi ni buuj bgaagui yalanguya ene uulzalt ni gadaad uls turiin hotsrogdson uzel bodliig uurchluh magadlaltai ediin zasgiin negdmel sanaa uls turiin tusgaar zasaglal ene ni bidnii bolon yerunhiilugchiin maani gol zorilgo
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • монгол хүн (103.229.123.152)
    Хиагтын гэрээний шахаа 100 жилийн дараа дахиап л ирлээ. Элсэхүү байхуу. 2 гүрэн сайн судлаараа гээд анхааруулаад л байна бас боломжтой гээд хэлээд л байна. Ухаан л мэдэждээ.
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • SHxab t elsej bolohgvi (202.126.91.159)
    putin Манай Монголын анд нөхөд зохих шийдвэр гаргаж Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгох асуудалд гишүүн орнууд бүгдээрээ бэлэн гэж бодож байна. Ci Zin Pin Олон жилийн дараа ШХАБ-ын гишүүн орнуудыг нэмэгдүүлэх хуулийн бэлтгэл үйл ажиллагаа дуусах гэж байна Монгол бол тус байгууллагын анхны ажиглагч орон. Аль болох жинхэнэ гишүүн болох нь тус байгууллагын хувьд ашигтай. Мөн Монголын аюулгүй байдал болон хөгжлийн ашигт нийцнэ.Монголын найрсаг хөрш, стратегийн түншийн хувьд Монгол Улс ШХАБ-т элсэхэд нааштай хандаж байна. Монголын тал үүнийг нухацтай судлахыг хүсч байна. oros hyatad 2 ***** mongoliig shahsan heweerel baindaa! ene baiguullagt l yasanch elsej bolohgvi yumshvv!
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • О (103.229.120.218)
    Барууны улсууд Монголоос гараад явлаа даа.
    2014 оны 09 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.170.94.230)
    Эхлүүлсэн ажлууд улам их амжилтыг дагуулах болтугай
    2014 оны 09 сарын 13 | Хариулах
  • Zochin; (103.229.120.124)
    Ene hoer guren daraagiin songuuliin ur dung harah baihaa
    2014 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Элбэгдоржийг харааж зүхдэг МАН ын мангарууд өмдөндөө шээс алдаад хачин байнаа
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
    • Монголын ард тумэн энэ тэр нам гэж хувагдмааргуй байна,гагцхуу Улсын эрх ашиг тусгаар тогнолоо,ард тумний аж амьдралыг сайжруулж Монгол Улсыг хегжуулхэд аль ч намууд адилхан оролцох естой гэж узэж байна.Энэ тэр нам гэж хуваагдан бие биенээ узэн ядах узэлээ одоо орхих хэрэгтэй,бид чинь адилхан Монголчууд шуудээ
      2014 оны 09 сарын 12
  • zochin (202.179.11.122)
    olon ulsad eh ornoo tunhaglan zarlaj tusgaar togtnol ayulgui baidlaa hamgaalna gej uuniig heldeg yum 3 dain gj garahgui bol hyatad esvel oros hen neg ni manai erh chuluund haldahguin batalgaa ene za yun MAN shuu yumnuudaa
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.87)
    Hmmm
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.87)
    Ziag yaaaag yaahaar bolson be? Pizdaanuudaa
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Ийм боломжийг улстөрчид маань амин хувьдаа бүү ашиглаасаа, эх орон ард түмнийхээ ашиглаа ч.Элбэгдорж Ерөнхийлөгчид баяр хүргэе. Эх орны төлөө цохилох зүрхтэй юм байна.
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • з (202.55.191.76)
    Миний Монгол тэнгэрлэг шүү.
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Амжилт хүсье.Эх орон ард түмэнийхээ төлөө ингэж ажиллах ньбахархалтай байна.Миний тэнгэрлэг шүү.Бурхан өршөө..
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.142.147)
    Уншигчийн хувьд бие жижиг ч бэлчээр том гэсэн ухаанаар Элбэгдоржийг анхнаас нь дэмжсэн Харамсалтай нь Монголын нийгэмд түүнийг муухайгаар харуулдаг цөөхөн хүмүүс байдаг Монгол дээл жанжин малгай таарахгүй Тарваган хүн Шинжаанаас ирсэн ***** Зоригийн ***** 71 ын үймээний турхирагч Америкийн урвагч Хашгирах гэхийг Хошгирох үгээр солих гэх мэт Ийм пиарыг голдуу л Энхбаярын бүлэглэл тараасан байдаг Пиарт хордсон сонгогчид Элбэгдоржийн амжилттай гадаад бодлогын талаар мэдэхгүй байх Үндэсний эрх ашгаа хамгаалсан Элбэгдоржийг Обама санаатайгаар нүүрийг нь алгаар тагласан Энэ нь Монголын нийгэмд Элбэгдоржииг үзэн яддаг шизонуудыг турхирах гэсэн Обамагийн дипломат дайны тактик бүтээгүй ээ Удалгүй Америкийн дайсан Иранд Элбэгдорж айлчилж гадны хүн ч ордоггүй Ираны цөмийн байгууламжинд нэвтэрч анхны төрийн тэргүүн гэж орсон Умард Солонгосын хаалттай нийгэмд хүний эрхийн тухай лекц уншсан Эдгээр үйлдэлүүд том орнуудын гайхалыг төрүүлсэн Ингэж зоригтой хийж байгаа ерөнхийлөгч 2 хөршийн удирдагчтай хамт зургаа татуулах гарцаагүй юм Энэ бол Тусгаар Тогнолоо бэхжүүлж амжилт олж буй Монголчуудын том ялалт юм
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • jessica (112.72.13.227)
    amijlt
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.17.170)
    нэг алхам шуу. сайн байна !!!!
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • bayaraa (150.129.141.104)
    manai eronhiilogch uneheer mundag yum bilee, amantsar l gediin gesench haana yaaj yarihaa mundag meddeg hun shu. uls ornoo delhiin daitai uls bolgooroi gej husie. amjilt
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.225.91)
    шахаад байна. дипломат хэлбэрээр бол нилээн хүчтэй дарамт юм шүү. энэ асуудлыг эбэ шийдэхгүй гэхдээ. муу ч сайн ч монголын парламентад бүрэн эрх нь бий.
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    za good
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • baatar (103.26.193.31)
    elbegdorj eronhiilogch ta chadlaa.ajilaa ulam sain hiigeerei
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.11.202)
    АН ок МАН хэзээ ч ийм юм хийж байгаагүй 50 хувийг нь цохихоо л бодож байсан МУ-ыг олон жил муу удирдсаны гор одоо гарч байна
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    good
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Bold (103.9.90.135)
    Odoo Shanhan hamtiin niigemlegt elseh tsag bolson.
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • борхүү (150.129.142.94)
    Хоёр найз ШХАБ-д жинхлүүлэхээр шахаад л...айн
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    2 цаг 29 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    2 цаг 33 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    7 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    7 цаг 17 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    8 цаг 17 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    9 цаг 3 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    10 цаг 23 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    11 цаг 36 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    12 цаг 9 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    12 цаг 18 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    12 цаг 29 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    12 цаг 37 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    12 цаг 51 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    12 цаг 53 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    12 цаг 55 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    13 цаг 32 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 14 мин
  • Байнгын хороод хуралдана
    14 цаг 20 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    14 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК