Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Бид энэ боломжийг алдаж болохгүй

2014-9-15
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзаж улс орнуудын хоорон дахь  цаашдын харилцааны талаар ярилцсан юм. Тус уулзалт нь олон улсын анхаарлыг ихээхэн татлаа. Ингээд тус уулзалтын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцлаа.  
2014-09-12hevleld_bigЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт Тажикстан улсын нийслэл Душанбе хотод ажиллалаа. Тэрбээр тус хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцсон юм. Мөн энэ үеэр түүхэнд анх удаа гэж хэлж болох уулзалтыг манай талаас анх санаачлан амжилттай хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзаж улс орнуудын хоорон дахь  цаашдын харилцааны талаар ярилцсан юм. Тус уулзалт нь олон улсын анхаарлыг ихээхэн татсан юм. Ингээд тус уулзалтын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцлаа.   

-    Энэ уулзалт олон улсын анхаарлыг маш их татлаа. Мөн гурван улсын тэргүүн нар уулзсан түүхэн дэхь анхны уулзалт гэдгээрээ онцлогтой боллоо?


-    Орос, Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нар уулзаж буй нь түүхэнд анхных. 100 жилийн өмнөх Хиагтын уулзалт бол ажлын хэсгийнхний уулзалт болсон. Түүнээс биш Богд хаан эсвэл Оросын Николай хаан оролцоогүй.

-    Уг уулзалтын гол зорилго нь гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг Улаанбаатарт хэзээ хийхийг товлох байсан. Товыг гаргаж чадсан уу?

-  Энэ уулзалтын гол зорилго нь Монгол улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг хийё гэдэг юм. Уг уулзалтыг хийё гэдэг санаачилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшүүлж ярилцсан юм. Харин Душанбед болж буй тус уулзалтаар уг санаачилгын тухай ярилаа. Уулзалтыг санаачлагч улсын хувьд бидний зүгээс тодорхой асуудлуудыг гаргаж тайлбарласан. Ер нь ийм уулзалт хийх ямар шалтгаан, хүчин зүйлүүд байна вэ гэдгийг тайлбарласан. Тайлбарлахдаа бид асуудлаа гурав, гурав гэдэг зарчмаар ярилаа. Ийм гурван шалтгаан байна. Мөн ийм гурван зарчим байна гэж. Гурван улсын тэргүүн нарын уулзалтыг Улаанбаатарт хийж байх дараах учир шалтгаан хүчин зүйл байна гэж бид үзэж байгаа. Нэгдүгээрт БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж үздэг. Мөн энэ хоёр улстай хамгийн урт хэлээр хиллэдэг улсын хувьд манай гурван улсын хооронд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна гэж үзэж байгаа. Ялангуяа тээвэр, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой ярилцах асуудлууд байгаа. Хоёрдугаарт, Монгол улсын газар зүйн байршлын онцлог байдаг. БНХАУ, ОХУ хооронд бүхлээрээ оршдог цорын ганц орон байгаа. Мөн далайд гарахын тулд заавал хоёр хөршөөрөө дамжин өнгөрөх ёстой билээ. Гуравдугаарт Монгол улс өөрийгөө   ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг юм. Ийм учраас энэ гурван улсад дээд хэмжээний уулзалт хийх шалтгаан байгаа гэж бид үзэж  байгаа юм. Дээд хэмжээний “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байх, эхний уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх саналыг дэвшүүлээд байна.

-    Танд төрж буй хамгийн эхний сэтгэгдлээ хэлээч. Уг уулзалтыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?

-    “Улаанбаатарын уулзалт” гэдэг санаачилгыг дэвшүүлээд тэгээд уулзалт болбол үнэхээр түүхэн үйл явдал болно гэсэн эхний сэтгэгдэл байсан. Маш богинохон хугацаанд Хятад улсын дарга, ОХУ ын Ерөнхийлөгчийн айлчлал давхцаад түүгээр уг асуудал дахин яригдсан. Тэгээд манай хоёр хөршийн удирдлагууд олон улсын арга хэмжээний үеэр уулзахдаа Монгол улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг яах вэ гэдэг талаар дахиад гурван улсын ГХЯ ерөнхийлөгчийн аппаратын түвшинд ярилцлаа. Энэ бол байнга л яригдаад байсан асуудал. Яаж хийх вэ ямар хэлбэрээр хийх үү. Наад зах нь аль ерөнхийлөгчөөр эхэлж үг хэлүүлэх вэ? үсгийн дараалал юу байхав гэх мэт нарийн ширийн маш олон асуудал яригдсан. Аль ерөнхийлөгч нь аль талд зогсох уу гээд. Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Гурван улсын төрийн тэргүүн гурвуулаа өмнө нь хэлбэрийн талаас нь ярилцдаг байсан. Одоо бол агуулгын талаасаа илүү сайн дэлгэж ярилцаж байна.

-    Уулзалтыг яагаад заавал Улаанбаатарт хийх саналыг тавьж байгаа юм бэ?

-   Бид дээд түвшний уулзалтыг гурван жил тутамд Улаанбаатар хотод хийж байя гэсэн саналтай байгаа юм. Өөр газар хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хоёрдугаарт энэ уулзалт нь олон нийтэд нээлттэй гурван улсын хамтын ажиллагааны нийтлэг зарчимд нийцэж байх ёстой гэсэн зарчмыг дэвшүүлсэн.  Гуравдугаарт гурван улсын  уулзалтаар талуудын сонирхсон асуудал тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэж байх гэсэн.  Нөгөө хоёр төрийн тэргүүн маань мөн өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Заавал Улаанбаатарт биш олон улсын хурлын үеэр ч юм уу боломж гарсан үедээ эсвэл ээлжлээд хийж болох юм гэсэн саналыг дэвшүүлсэн. Төмөр замаа хамтарч барих Монгол улсыг АПЕК-т элсүүлэх гэх мэт асуудлуудын талаар маш сайн ярилцлаа.

-    Орос, Хятадын зүгээс манай улсыг ШХАБ-т /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ элсүүлэх удаах саналыг сая тавьсан байх. Хэрвээ ШХАБ-т элсэхгүй бол АПЕК-т элсүүлэхгүй гэсэн яриа байгаа юу?. Манай улс чинь АПЕК-т хүсэлтээ өгөөд байгаа шүү дээ?

-    Ер нь харилцан хамааралгүй зүйл гэж байхгүй. Бидний хэлж байгаа зүйл бол нэг байгууллага нэг хамтын ажиллагааны хүрээний зүйлийг өөр асуудалтай холихгүй байя гэж байгаа. Бидэнд тал, талын ярилцаж шийдвэрлэж байгаа асуудлууд байна. ШХАБ-т элсүүлэх саналыг Орос, Хятад улсын төрийн тэргүүн нар тавьж байсан. Бид бол “Саналыг тань маш хүндэтгэлтэй сонсож байна” гэж хэлж байгаа. Одоо Монгол улс их идэвхтэй ажиглагч орноос гадна тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байна. Мөн бүс нутгийн томоохон төсөлд Монгол улс оролцох ёстой гэж үзэж байгаа.  Ялангуяа дэд бүтцийн шинжтэй дамжин өнгөрөх тээвэрт Монгол улсад холбогдох боломжтой гэж бид үздэг. Энэ асуудлаар хөрш хоёр улстай ярьж л байна.  Бид маш тодорхой байр сууриа илэрхийлж байгаа. Дэд бүтцийн салбарын болон томоохон бүтээн байгуулалтад Монгол улс хаягдаж болохгүй. Энд л оролцъё гэж байгаа юм. Бидний сонирхож байгаа зүйл бол дамжин өнгөрөх тээвэр байна. Энэ асуудлаар хоёр талаас бид тохиролцоонд хүрч байна. Нэмээд гурван талаар тохиролцоонд хүрнэ. Түүнээс биш зүгээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар бариад өнгөрөх биш. Энэ ажлаас илүү бодит ажлын үр дүнг хүлээж байна гэж бид хариулж байгаа. Бид бол идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь бидэнд хангалттай юм. Энэ оны 11 дүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэхийг хоёр хөрш орныхоо ерөнхийлөгчөөс хүссэн.АПЕК гэдэг бол Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэсэн үг. Жил бүр уулзалт нь болдог.

-    Тэгээд В.Путин болон Си Зиньпин тэргүүн нар АПЕК-т элсэхийг дэмжинэ гэнэ үү?


-    Ер нь дэмжиж байгаа. 

-  Манайхыг ШХАБ-т  шахалтаар оруулах болов уу гэсэн хардлага хүмүүст байна. Тухайлбал, хүчээр элсүүлж шууд гэрчилгээ гардуулах ч юм уу?

-    Тийм бүдүүлэг арга хэрэглэхгүй л дээ. Үнэмлэх гардуулсан ч бид түүнийг нь хүлээж авах уу үгүй юу гэдгээ өөрийнхөө улсын түвшинд илэрхийлэх боломж байгаа. Хувь хүний хувьд хэлэхэд ажиглагч бол бидэнд хангалттай юм. Бид ажиглагч байхдаа маш таатай байна. Мөн бид уг асуудалд маш төвийг сахисан байр суурьтай байна. Манай улсын нутаг дэвсгэр дээр Солонгосын хойгийн асуудлаар уулзалт болж байдаг. Бид түүнд нь туслаж зуучилж байдаг. Ийм хэлбэрээр оролцох нь чухал. Бид бол өөрийн сонгосон замтай орон. Түүнийг хоёр хөрш маань хүндэтгэж үздэг. Мөн бие даасан гадаад бодлоготой улс. Тиймээс энэ байр сууриа баримтлах нь зөв байх. Хэдэн жилийн дараа ШХАБ- т элсэх зүйл миний хувьд л  лав байхгүй.

-    Саяын гурван талт уулзалтын талаар В.Путин Ерөнхийлөгч болон Си Зиньпин дарга ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-    Монгол улс санаачлагч орныхоо хувьд арай илүү эрх эдэлсэн. Бидэнд 3 минутын боломж олдсон байгаа. Тиймээс би 2 минут 50 секундэд багтааж саналаа хэлсэн байгаа. БНХАУ-ын даргын хувьд мөн тодорхой саналуудыг бэлдэж ирж ярьж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд мөн тодорхой саналуудыг бэлтгэж ирж ярьж байна. Тэгээд төгсгөлд нь уг уулзалтыг дүгнэж би үг хэлэхдээ “Бид саяхан Монгол улсад их амжилттай болсон айлчлалын үр дүнг цаашид хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж ажиллана. Түүний дээр гурван талын уулзалтаар бид бүхний ярилцсан дээрх асуудлуудыг зохих яамд хамтарч Засгийн газрууд чиглэл, чиглэлээрээ хамтарч ажиллая. Мөн энэ удаагийн гурван талт уулзалтаар хэлэлцсэн асуудлуудыг дараа нь дэд сайдуудын уулзах уулзалтаар хэлэлцэж тохиролцъё гэдэг саналыг хэллээ”. В.Путин ерөнхийлөгч болон Си Зиньпин дарга нар “Ийм уулзалт бидэнд хэрэгтэй байсан юм. Энэ бол улсуудын түүхэнд анх удаа болж байгаа уулзалт” гэж үзэж байгаа. Зөв эхлэл бол амжилтын эхлэл юм гэдгийг Си Зиньпин дарга хэлж байна. В.Путин ерөнхийлөгч ч мөн “Энэ уулзалтаар яригдсан зүйлүүд бидний ирээдүйд хэрэгжүүлэх хамтарч ажиллах томоохон төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэх зөв механизм бүрдэж байна гэж үзэж байна лээ. Үүнд хамтарч ажиллая гэсэн. Мөн ирэх жилүүдэд гурван улсын ерөнхийлөгч тодорхой арга хэмжээнүүдийн үеэр уулзах боломж байна гэдгээ дуулгасан.   
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (182.160.36.105)
    юун эх оронч үзэлтэй болчихов.
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (85.140.190.149)
    Санаачлага эр зориг эх оронч үзэл нь яг 90-н оныхоороо бн.Чингэс хаан ивээх болтугай
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • ж (202.179.20.249)
    100 жилийн өмнө манай өвөг дээдсүүд орос монгол хятад гурван улсын хэлэлцээр гэгчээр тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд тэмцэлдэнэ хэрэлдэж ялагдаж байсан харин одоо гурван улсын хэлэлцээрийг зохион байгуулж хөршүүтэйгээ ижил зиндаанд эдийн засаг бүс нутгийн талаар ярилцаж байна тэнгэрээс энэ улсын төлөө тэмцэлдэж байсан өвөг дээдсүүд үүнийг хараад баярлаж байгаа даа
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Zochin (103.26.193.26)
    Yavaad l mongoliin neg udur g zohioloo geed l bsan er ni ur duntei zuil bna uu da. Ardchilsan nam garaad uls orniig uriin huudii bolgoj suhruuluu duu. Enkh bayar harin mundag hun bj dee
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Zochin (103.26.193.36)
    Za reclamnii Pauz ebi mini dee uchirgui oros china 2 iin erunhiilugchiig umnuu suulgaj bgaad yarisan yum shig l hoshgiruulah yum. Ta sanaj bga bol daos iin chuulga uulzalt bolson baahan model huuhnuudiig daguulaad
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.23.51.12)
    монголчууд улам л ядуураад байх юм. хийсэн юм юу ч алга...
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    mash sain baina bayar hurgii
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (46.188.123.191)
    молодец....
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Eebiig bi mash ikh hundeldeg bolood bgaa , uls orniihoo toloo ichih zovohooch bodohgui zutgej bn daa, tuuhend uldnee ner n
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (83.208.43.248)
    ццодгор хүү цор цор хийж байж, баавгай, луу 2 - т алуулж. Ургашаа гарах нүүрсний үнэ 50-5 болтол улам унаж, оросоос ирэх бинзины үнэ улам гаараад ирэхээр
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    Mundag shuu
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.118.82)
    улсын ерөнхийлөгч гэж ийм байдаг юм гэдгийг яруу тод харууллаа харлаа үзлээ өөр яах юм ерөнхийлөгчдөө баяр хүргэеээ 1 ч. · Нравится
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • dabaa (203.194.115.27)
    sain bna snuu eronxiilogcnoo, gexdee daraagiin uulzalt iluu ix xariutslagtai, Mongol uls dandaa sanal xeldeg uls bisn xelsen uarisnaa xeregjuuldeg, xiij guitsetgedeg uls gedgee xaruulj xorsnuudiinxee itgeliig ulam olj abna gedgee sanaarai, tani xurdig guitsdeg oligtoixon zasagtai bolmoor bna daa,
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.123.3)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • ййй (202.72.245.122)
    ОЛОН УЛСЫН БАЙДАЛ ЭГЗЭГТЭЙ ЇЕД ХОЁР ХЄРШТЭЙГЭЭ ЗЄВ ОЙЛГОЛЦНО ГЭДЭГ ЧИНЬ МАШ ЧУХАЛ.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.87.82.177)
    Baavgaid hadruulj luund zalgiulahgui bol zugeer l zuud ed nar bidend zugeer neg tuslahgui deer ni manai ugeer hudluhgui ulsuud daa
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    6 цаг 22 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    19 цаг 7 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    20 цаг 11 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 18 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    21 цаг 1 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК