
Гэвч сайдын хувьд сүүлчийнх нь болох түүний энэ айлчлал төлөвлөсөн ёсоор хийгдэх бололтой. БХЯ-ны ХМОНХА-ы дарга Л.Батцэнгэлийн хэлсэнээр бол Японы сайд өнөө орой 21 цаг 10 минутад Улаанбаатарт ирэх гэнэ. Хөтөлбөр ёсоор тэрбээр маргааш Дамбадаржаа дахь япон цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлсэний дараа Монгол цэргийн музей үзээд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зочлох аж. Мөн дараагийн өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт бараалхах, хэвлэлийн бага хурал хийлгэх зэргээр дөрөв хоногийн турш нэлээд шахуу хөтөлбөртэй ажиллах аж. “Түүнийг огцрохоор болсон, айлчлал цуцлагдах тухайд ямар нэг мэдээ ирээгүй. Айлчлалын хөтөлбөрт ямар нэг өөрчлөлт ороогүй” гэж Л.Батцэнгэл дөнгөж сая манайд өгүүлсэн юм.
Японы парламентын дээд танхимд олонх болдог сөрөг хүчнийхэн нэр бүхий хоёр сайдыг огцруулахыг шаардаж байгаа бөгөөд Ё.Нода татвар нэмэх төлөвлөгөөгөө энэ сарын сүүлээр парламентаар хэлэлцүүлж батлуулахын тулд сөрөг хүчнийхний дэмжлэгийг авах шаардлагатай байгаа тул тэдний хөлд суухаар энэ алхамыг хийж байж болзошгүй гэнэ. Мөн Я.Ичикава нь Окинава арал дахь Америкийн цэргийн баазын гурван албан хаагч 12 настай япон охиныг хүчирхийлсэн явдлыг “Бэлгийн хөөрөлдөө автсанаас болсон явдал” гэж тайлбарласан нь олон нийтийн уур хилэнг хөдөлгөсөн юм.