Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 70 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 59 хэргийг эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 16, хулгайн 11 хэрэг, дээрмийн хоёр, танхайн 11, булаалтын хоёр хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 54 осол гарч, найман хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 380 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг