Өчигдөр 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст буутай хүн байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, тус дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч 61 настай эрэгтэй П нь “Манай гэрт буутай олон хүмүүс намайг дээрэмдэх гээд орж ирээд байна” хэмээн хийрхэж, өөрийн эзэмшлийн “СКС” буу барьсан байхад нь бууг нь хураасан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг