“Өндөр цалинтай ажилд оруулж өгнө” хэмээн хууран мэхлэх замаар найзыгаа БНХАУ-д худалдсан хэрэгт буруутгагдаад буй П.Батцэцэгийн гэм буруутай эсэхийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэг жилийн ял оноолоо. Гэвч П.Батцэцэг жирэмсэн учраас ял эдлүүлэх хугацааг хойшлуулжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж ялласан байна. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр Д.Сайнзаяа нар оролцжээ.
Б.Чимэг