
Германы иргэн Дитер Шпорлендер алдарт Кама сударт заасан загас наадуулах 168 байрлалыг дүрсэлсэн том модон ор хийжээ. Орны дөрвөн талд хоёр метр 60 см өндөр бэлэг эрхтэн хэлбэртэй багана байрлуулсан байна. 51 настай Д.Шпорлендер модоор зорсон энэ орыг хийхэд нийт 3000 цаг зарцуулсан гэнэ. Ороо хийж дуусгасных нь дараа, ирж үзсэн найзууд нь түүнийг энэ өвөрмөц бүтээлээ худалдахыг гуйжээ. Тэрбээр одоо уг орыг Интернэтийн дуудлага худалдааны сайтад 763 мянган еврогоор үнэлэн тавиад байна. “Виагра энэ тэр ер хэрэггүй, Кама судар гарын дор байна л гэсэн үг” гэж тэрбээр ярьжээ. “Гэхдээ ийм орон дээр хүн ер нь амар тайван унтаж чадах болов уу?” гэсэн сурвалжлагчийн асуултад тэрбээр хариулаагүй байна.



