Нигерт бензиний үнэ эрс нэмэгдсэнийг эсэргүүцсэн олон мянган хүн
гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж байна. Эсэргүүцэл газар авах
шинжтэй байгаа учир нийслэл Лагост банк, дэлгүүр, ШТС-ууд хаагдаж олны
хөлийн газрууд эзгүйрчээ. Үйлдвэрчний эвлэл маргааш орон даяар ажил
хаяхыг уриалаад байгаа гэнэ.

Нигерт бензиний үнэ эрс нэмэгдсэнийг эсэргүүцсэн олон мянган хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж байна. Эсэргүүцэл газар авах шинжтэй байгаа учир нийслэл Лагост банк, дэлгүүр, ШТС-ууд хаагдаж олны хөлийн газрууд эзгүйрчээ. Үйлдвэрчний эвлэл маргааш орон даяар ажил хаяхыг уриалаад байгаа гэнэ. Ерөнхийлөгч Жонатан Гүүдлак нефтийн салбарт төсвөөс олгодог санхүүжилтийг нэгдүгээр сарын нэгнээс зогсоохоор шийдсэнээс болж бензиний үнэ бараг нэг дахин буюу 0.93 доллар болж нэмэгдсэн бөгөөд эрх баригчдын энэ шийдвэр нь төсвийн зардлыг зургаан тэрбум доллароор бууруулж, нефтийн салбар дахь хөрөнгө оруулалтыг зохицуулах зорилготой байв. Нигер нь Африкийн хамгийн томоохон нефть олборлогч улс бөгөөд өдөрт хоёр сай тонн түүхий эд гаргадаг байна. Гэсэн хэдий ч нефть олборлох салбар энд бараг хөгжөөгүй тул шатахуунаа гадаадаас авч, үүнд гаргадаг зардал нь эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийтэд нь зарцуулдаг хөрөнгөнөөс нь даваад байгаа юм.