Ашигт малтмалын газрын даргын албан тушаалд очих шинэ хүний нэр
тодорлоо. Геологи, уул уурхайн албаны даргаар ажиллаж байсан
М.Ариунбаярыг Ашигт малтмалын газрын даргаар Засгийн газар томиллоо. Тус
газрын өмнөх дарга Д.Батхуяг нь 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр
энэ сарын нэгэнд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан юм.

Ашигт малтмалын газрын даргын албан тушаалд очих шинэ хүний нэр тодорлоо. Геологи, уул уурхайн албаны даргаар ажиллаж байсан М.Ариунбаярыг Ашигт малтмалын газрын даргаар Засгийн газар томиллоо. Тус газрын өмнөх дарга Д.Батхуяг нь 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр энэ сарын нэгэнд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан юм.
Засгийн газрын агентлагууд дотроос хамгийн томд орох уг албан тушаалд хүн бүр суухыг хүсч байсан ч М.Ариунбаяр томилогдлоо. Эх сурвалжууд түүнийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар болон Монгол улсын шадар сайд М.Энхболдын гарын хүн гэдгийг хэлж байна. Геологич мэргэжилтэй энэ хүн Ашигт малтмалын газарт таван жил ажиллаж байгаад ийнхүү дарга болж байгаа юм. Түүнээс өмнө 2000-2008 онд "Монголросцветмет нэгдэл" компаний ерөнхий геологичоор ажиллаж байсан аж. Мөн 2010 онд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн хоёрдугаар зүйлээр шалгуулж байсан бол "Ганц худаг"-т хоригдож явсан нэгэн юм.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn