Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны үүрийн 06.00 цагт Дорнод аймгийн төв Хэрлэн суманд хүн амины ноцтой хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Гэмт этгээд ТҮЦ ажиллуулдаг 25 настай эмэгтэй Ц-г гурван удаа хутгалан амь насыг нь хөнөөж, хэргийн газраас зугатахдаа ТҮЦ-ийг шатаасан. Мөн уг хэргийг харсан гэрч болох Ц-гийн танил 33 настай Э-г гурван удаа хутгалан, амь насыг нь хохироон, цогцсыг нь шатаасан юм. ЭЦГ-аас шуурхай ажлын хэсэг томилон хэргийн газарт ажиллаж, Сүхбаатар аймгийн харьяат, өмнө нь хулгайн гэмт хэрэгт ял эдэлж байгаад 2009 онд Өршөөлийн тухай хуулийн дагуу суллагдсан 23 настай А гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. А нь Ц-тэй танил бөгөөд түүнийг бусадтай хардаж, амь насыг нь хөнөөсөн хэмээн мэдүүлжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)