Ардчилсан нам өчигдөр хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах санал тавьсан билээ. Харин өнөөдөр Монголын үйлдвэрчний холбоо ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор Монгол банкийг шүүхэд өгөхөөр болжээ. Учир нь “Монголбанкны ам.долларын албан ханш нэг сарын дотор 1336-1428 төгрөгөөр өссөн. Тэгтэл Монголбанк юу ч хийлгүй байсаар байгаад оройтож, интервенц хийсэн. Мөн 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Энэ нь эдийн засгийн хүнд байдалд оруулна гэдгийг Монголбанкныхан мэдсээр байж, ийм байдалд хүргэлээ. Тиймээс инфляцийг хөөрөгдсөн хариуцлагыг Монголбанк хүлээх ёстой” гэв. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандан Монголбанкинд хариуцлага тооцуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн аж.
Б.Чимэг