Сүүлийн үед иргэдийн сонор сэрэмжгүй байдлаас болж, гал түймэр гарах нь ихэсчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын урд зам дээр “Элентра” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гудамжинд 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг Аврах, гал унтраах аравдугаар дугаар ангийн хоёрдугаар тасаг, нэмэлтээр Аврах, гал унтраах 28, 63 дугаар ангийн тасаг ажилласан байна. Иймд НОБГ-аас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Б.Чимэг