Өчигдөр Гвиней-Биссаугийн ерөнхийлөгч Малам Бакай Санха Парис хотын эмнэлэгт нас барсан тухай Франц дахь Өмнөд Африкийн ЭСЯ-наас мэдэгдсэн байна. Түүнийг ямар өвчний улмаас нас барсныг одоогоор тодорхой мэдэгдээгүй байгаа ч Парисын Вал-де-Грасе эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан гэж “CNN” мэдээллээ. Энэ жил 64 нас хүрсэн тэрбээр 2009 оны есдүгээр сард өмнөх ерөнхийлөгч Жоао Бемардо Виеираг бусдын гарт ами алдсаны дараа ерөнхийлөгч болсон юм. Тус улсын хүн ам нь 1,5 сая гаруй бөгөөд 1974 онд Португалиас салж тусгаар улс болжээ. Гвиней Биссау нь дэлхийн хамгийн ядуу, дэд бүтэц хөгжөөгүй оронд тооцогддог. Мөн эдийн засгийн дорой байдлаас шалтгаалж байнга Засгийн газар болон иргэдийн хооронд мөргөлдөөн гардаг аж.

