Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн эх орныхоо 21 аймгаар тойрон аялж, гайхамшигт байгаль, монгол ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа
мөнхөлсөн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд нэгдүгээр
сарын 11-нд буюу маргааш 17.00 цагт нээлтээ хийх
гэж байна. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын
23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулжээ. Тэрээр үзэж туулсан бүхнээ гэрэл зургийн
хальснаа хэрхэн буулгасны
маргааш нээгдэх “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгээс тольдож болох нь ээ. Гэрэл
зурагчин Г.Ган-Өлзий нь энэхүү үзэсгэлэндээ Монголын байгаль, хүн ардын аж
амьдрал, үндэстэн, ястаны
онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг
өөрийн дуранд буулгасан бүтээлүүдээсээ түүвэрлэн, 160 гаруй гэрэл зургийг
дэлгэн харуулахаар зэхжээ. “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн энэ сарын 21-нийг
хүртэл Тусгаар тогтнолын ордонд үргэжилнэ.
Т.Хулан