Хойд Солонгосын эрх баригчид удахгүй болох Ким Ир Сен, Ким Чен Ир
нарын их удирдагчдын мэндэлсэн ойгоор, одоо шоронд хоригдож буй зарим
ялтныг өршөөн суллахаар болжээ. Өршөөлийн тухай тусгай хууль ирэх сарын
нэгнээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэдгийг БНАСАУ-ын албан ёсны
мэдээллийн агентлаг саяхан мэдээлсэн байна. Гэхдээ ямар хэргээр ял эдэлж
буй, хэчнээн тооны ялтныг суллах талаар тодорхой зүйл зарлаагүй байна.
Хойд Солонгосын эрх баригчид удахгүй болох Ким Ир Сен, Ким Чен Ир нарын их удирдагчдын мэндэлсэн ойгоор, одоо шоронд хоригдож буй зарим ялтныг өршөөн суллахаар болжээ. Өршөөлийн тухай тусгай хууль ирэх сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэдгийг БНАСАУ-ын албан ёсны мэдээллийн агентлаг саяхан мэдээлсэн байна. Гэхдээ ямар хэргээр ял эдэлж буй, хэчнээн тооны ялтныг суллах талаар тодорхой зүйл зарлаагүй байна.

Олон улсын хүний эрхийн байгууллагуудын мэдээллээр бол Хойд Солонгосын шорон, засан хүмүүжүүлэх газруудад 200 мянган хүн, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд хоригдож байгаа ажээ. Тэдний ихэнх нь улс төрийн хэргээр ял эдэлж буй гэнэ.
Ким Чен Ир амьд сэрүүн байсан бол ирэх сарын 16-нд 70 нас хүрэх байсан бөгөөд харин түүний эцэг Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг дөрөвдүгээр сарын 15-нд тэмдэглэх юм.