Орчин үед хүчээ аван хөгжиж буй
нэгэн шинэ урлагийн төрөл бол сүүдрээр дүрс бүтээх урлаг юм. Тус бүтээлийг бүтээдэг уран бүтээлчид
ашиглагдахаа больсон хэрэггүй эд зүйлсийг засан өөрчилж, эсвэл тэдгээр хог
хаягдлыг байгаа байдлаар нь ашиглан гэрэл сүүдрийг хослуулж гайхамшигт дүрсүүдийг бүтээдэг байна. Өнөө үед эдгээр уран бүтээлчид өөрсдийн авьяас
чадварыг харуулахын тулд арга барилаа боловсронгуй болгон өвөрмөц сонин
шийдлүүдээр бүтээлээ туурвисаар байна.
Энэ бол дөнгөж шинээр төрсөн урлаг
биш. Эрт үед ч хүмүүс галын дөл, дэнлүүний гэрэлд гараараа элдэв амьтны дүрс
үүсгэн тоглодог байжээ. Харин одоо үед энэ нь бие даасан урлаг болон хөгжиж
байгаа юм. Сүүдрээр
нь сэтгэлд багтамгүй дүрсийг бий болгодог энэ төрлийн урлагийг Японы уран барималч Шигио Фүкүда үндэслэсэн байна.
Түүний хамгийн анхны бүтээлүүдийн нэг болох “Ланч видь хэлмэт он” нь 848 ширхэг
халбага,сэрээ,хутга төмрийн ялтасуудаас бүрдсэн байдаг.
Мөн тэрээр бөөгнүүлсэн эд зүйлсээр
бүтээл туурвихдаа ч тун авьяаслаг нэгэн. Ийм маягаар тэр видео кино ч бүтээсэн
байна.
Фүкүда өөрийн бүтээлүүддээ мэсийн төрлийн эд зүйлсийг ихэвчлэн ашигладаг бол
Лондонгийн уран бүтээлчид болох Тим Нобл болон Сю Вебстэр нар овоолоостой хог
хаягдал дээрээс гэрэл тусгаж ханан дээр маш этгээд дүрсүүдийг бүтээдэг байна.
Сүүдрээр дүрс бүтээх урлагт
хамгийн гол хүчин зүйл нь орчин үеийн шинэ дэвшилтэт технологиор бүтээгдсэн
гэрэлтүүлгийн төхөөрөмжүүд байдаг. Хэрэв уг бүтээлийн утга санаа нь л тодорхой
гарч байвал тухайн уран бүтээлч ямар ч эд материалыг ашиглаж болдог. Сүүдрээр
дүрс бүтээх урлагийн гайхамшигт чанарт эргэлзэн эдгээр зурагнуудыг бодит бус
хуурамч хэмээн маргадаг үл итгэгч нар ч байдаг. Гэвч Фүкүда, Нобл, Вебстер болон
Ердекенс нарын уран бүтээлчид эдгээр зурагнуудыг ямар ч фотошопын
эвлүүлэггүйгээр цэвэр сүүдрийн аргаар
бүтээсэн байна.
Т.Хулан