МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан нээлттэй эхлээд гэнэт хаалттай
хуралдахаар болжээ. Одоо хаалттай үргэлжилж буй энэ хурлаар Монголбанкны
ерөнхийлөгчийн албыг хашиж буй Л.Пүрэвдоржоос ерөнхий сайд С.Батболд
асуулт, тодруулга авч байгаа юм. Энэ талаарх мэдэгдлийг сэтгүүлчдэд
МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин танилцуулах аж.

МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан нээлттэй эхлээд гэнэт хаалттай хуралдахаар болжээ. Одоо хаалттай үргэлжилж буй энэ хурлаар Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хашиж буй Л.Пүрэвдоржоос ерөнхий сайд С.Батболд асуулт, тодруулга авч байгаа юм. Энэ талаарх мэдэгдлийг сэтгүүлчдэд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин танилцуулах аж. Өчигдөр Ардчилсан намын бүлэг Л.Пүрэвдоржийг огцруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн бол тун удахгүй МАН-ын бүлэг хэрхэн үзсэн нь илэрхий болно. МАН-ын бүлгээс гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, Монголбанкны ажлыг судлуулсан. Энэ ажлын хэсэг ч өнөөдрийн хуралдааны үеэр дүгнэлтээ танилцуулсан тухай эх сурвалж мэдээллээ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn