Ардчилсан шинэ үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан
уламжлалт барилдаан ирэх пүрэв
гарагт 21 дэх жилдээ зохиогдох гэж байна. 12-нд МБӨ-нд болох уг барилдаанд улс
аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглоно. Тус барилдааны түүхэнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрөв түрүүлсэн бол (түүний гурав нь завсаргүй) даян аварга А.Сүхбат, улсын гарьд И.Доржсамбу, даян аварга
Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат хоёр түрүүлжээ. Улсын арслан Г.Эрхэмбаяр,
улсын гарьд П.Сүхбат, улсын заан
Ц.Баярсайхан, өсөх идэр начин М.Жамьянпүрэв, улсын начин Ду.Батбаяр нар тус бүр нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай явна.
Т.Энхээлээ