Засгийн газрыг хамтран байгуулж, ажиллаж ирсэн хоёр намынхан хагацахын цагт иргэд, дэмжигчдээр төлөөлүүлэн бие бие рүүгээ давшилж эхэллээ. АН-ын дарга ҮЗХ-гоо давж мэдэгдэл хийснийг өчигдөр хөндлөнгийн гэж болохуйц хүмүүс буруушааж, зэмлэсэн бол өнөөдөр АН-ын гишүүд дэмжигчдийн холбооныхон С.Батболдод хандан шаардлага тавьж байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын есний өдөр “Монголын сонгуулийн маркетинг менежментийн академи”, “Сонгогчдын эрх ашгийг хамгаалах олон нийтийн хөдөлгөөн”-ийхөн хамтарч Н.Алтанхуягт хандан мэдэгдэл хийсэн. Харин өнөөдөр АН-ын гишүүд дэмжигчдийн холбооныхон С.Батболдыг сайдын албан тушаал, намын даргын суудлаасаа буухыг шаардлаа. Нэг асуудлын хоёр тал болсон мэдэгдэл, шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
АН-ын дарга Н.Алтанхуягт хандсан мэдэгдэл /2012.01.09/
МАН, АН хамтран засгийн газар байгуулж ажилласнаас хойш дөрвөн жил өнгөрлөө. Хийсэн бүтээснээ тайлагнах, дүгнүүлэх хариуцлагатай цаг үе хэзээ мөдгүй ойртсон энэ үед АН-ын дарга Норовын Алтанхуяг хамтарсан засгийн газраасаа гарахаар мэдэгдсэн нь уг мөн чанартаа бол энэ нь цагаа огт олоогүй, жирийн сонгогч биднийг хуурч басамжлах гэсэн бусармаг оролдлого гэж үзэж байна. Учир нь бүхэл бүтэн хугацаат дөрвөн жилд засгийн эрхийг барьчихаад ээлжит сонгууль хаяанд ирж байхад хамтарч хүлээх хариуцлагаас зайлсхийх, “уснаас хуурай гарах” гэсэн АН-ын дарга Н.Алтанхуягийн увайгүй ёс суртахуунгүй ийм алхмыг бид буруушааж байна.
Хоёр жилийн өмнө ийм мэдэгдэл гаргаад, сөрөг хүчний хариуцлагатай үүргээ биелүүлэхээр шийдвэрлэж байсансан бол өөр хэлэх юм алга. Бүтэн дөрвөн жилийн турш эрх ямбыг нь эдэлчихээд харин одоо ял, зэмлэл, хариуцлагаас бултаж, мултарч болохгүй ээ. Сайхан сэтгэлт монгол хүн, монгол үндэстний аливаа хүнийг үнэлэх үнэлэмж нь хүний мөс жудаг, хүн чанараараа илэрхийлэгддэг бөгөөд олон үеийн туршид хүний мөс жудаг, хүн чанарыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн билээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн энэ үйлдэл бол ёстой л унаж буй морио, ханилж буй нөхрөө хаяж мартах гэгчийн орчин цагийн тод жишээ болоод байна аа. “Уснаас хуурай гарах” гэсэн, сонгогчдоос оноо авч залилах гэсэн өөдгүй, хүний мөс жудаггүй, явуургүй, ёс суртахуунгүй энэ үйлдлээрээ олон түмнийг хуурахаасаа илүүтэй өөрсдийгөө хуурч буй чухамхүү гашуун ч гэсэн үнэн юм аа. Сонгогч түмэн энэ үнэнийг ухаан бодолдоо дэнслэн тунгааж байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна аа. Иймд Н.Алтанхуяг дарга танаас энэ дөрвөн жилд хийсэн ажлаа сонгогч олон түмэндээ тайлагнахыг шаардаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна аа.
Ерөнхий сайд С.Батболд танаа,
Шаардлага хүргүүлэх тухай
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах талаар дорвитой арга хэмжээ аваагүйн төлөө Монгол улсын ерөнхий сайд С.Батболд таныг найман удаа огцрохыг шаардаж байсан билээ. 2012 оны нэгдүгээр сарын тавны өдөр Ардчилсан нам стандарт бус хамтарсан Засгийн газраас гарах түүхэн шийдвэр гарсны дараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэсний хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, “АН-ын ҮЗХ эцсийн шийдвэр гаргахдаа хамтарсан засгаас гарахгүй гэдэгт найдаж байна” хэмээн хэлж, Ардчилсан намын мянга мянган гишүүн дэмжигчид эсэргүүцэн дургүйцэж, энэхүү бүдүүлэг авир гаргасныхаа төлөө 2012 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Монгол улсын ерөнхий сайдын албан тушаал, Монгол ардын намын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна аа.
АН-ын дарга Н.Алтанхуягт хандсан мэдэгдэл /2012.01.09/

Хоёр жилийн өмнө ийм мэдэгдэл гаргаад, сөрөг хүчний хариуцлагатай үүргээ биелүүлэхээр шийдвэрлэж байсансан бол өөр хэлэх юм алга. Бүтэн дөрвөн жилийн турш эрх ямбыг нь эдэлчихээд харин одоо ял, зэмлэл, хариуцлагаас бултаж, мултарч болохгүй ээ. Сайхан сэтгэлт монгол хүн, монгол үндэстний аливаа хүнийг үнэлэх үнэлэмж нь хүний мөс жудаг, хүн чанараараа илэрхийлэгддэг бөгөөд олон үеийн туршид хүний мөс жудаг, хүн чанарыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн билээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн энэ үйлдэл бол ёстой л унаж буй морио, ханилж буй нөхрөө хаяж мартах гэгчийн орчин цагийн тод жишээ болоод байна аа. “Уснаас хуурай гарах” гэсэн, сонгогчдоос оноо авч залилах гэсэн өөдгүй, хүний мөс жудаггүй, явуургүй, ёс суртахуунгүй энэ үйлдлээрээ олон түмнийг хуурахаасаа илүүтэй өөрсдийгөө хуурч буй чухамхүү гашуун ч гэсэн үнэн юм аа. Сонгогч түмэн энэ үнэнийг ухаан бодолдоо дэнслэн тунгааж байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна аа. Иймд Н.Алтанхуяг дарга танаас энэ дөрвөн жилд хийсэн ажлаа сонгогч олон түмэндээ тайлагнахыг шаардаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна аа.
МЭДЭГДЭЛ ГАРГАСАН:
Сонгогчдын эрх ашгийг хамгаалах олон нийтийн хөдөлгөөн
Гишүүн Отгонбаяр
Монголын сонгуулийн маркетинг менежментийн академи
Ерөнхийлөгч Ганбаатар
Удирдах зөвлөлийн гишүүн Батбилэг
Ерөнхий сайд, МАН-ын даргад хандсан шаардлага /2012.01.10/Сонгогчдын эрх ашгийг хамгаалах олон нийтийн хөдөлгөөн
Гишүүн Отгонбаяр
Монголын сонгуулийн маркетинг менежментийн академи
Ерөнхийлөгч Ганбаатар
Удирдах зөвлөлийн гишүүн Батбилэг
Ерөнхий сайд С.Батболд танаа,
Шаардлага хүргүүлэх тухай

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо
Шаардлагыг уншиж танилцуулсан: АНГДХолбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn
Шаардлагыг уншиж танилцуулсан: АНГДХолбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn