Оросын “РИА-Аналитика” агентлагийн судалгааны тайланг үзвэл Халимаг улсын 100 иргэн тутамд үүрэн холбооны 157 сим карт оногдож байгаа ажээ. Энэ нь ОХУ-даа нэлээд доогуур орох үзүүлэлт бөгөөд тухайлбал Мурманск мужид 100 хүнд 224 сим карт оногддог байна. Мөн Москва, Петербург хотын иргэдэд нэг хүнд дундажаар хоёр карт оногддог ажээ. ОХУ-д энэ талаар хамгийн бага үзүүлэлттэй Тува, Чукотк, Адыгей, Дагестанд нэг хүн дундажаар нэг гар утастай байдаг гэнэ.

Суурин утасны хувьд Халимагийн орон сууцны 42 хувь нь ийм утастай. Энэ нь Дагестан (10%), Тувагийн (25%) өмнө орох үзүүлэлт гэнэ. Харин Москва, Петербург хотод айл бүр ийм утастай ажээ. Интернэтэд Халимагийн нийт өрхийн 22% нь холбогдсон байна. Москвад энэ үзүүлэлт 70%-д хүрдэг бол Тувад дөнгөж 12%-тай байгаа ажээ.